Энэ сарын 15-наас эхлэн баруун дөрвөн замаас зүүн дөрвөн зам хүртэлх зам дагуу жолооч нарыг зүүн эргэхийг хориглосон. Жил бүрийн наймдугаар сарын сүүлээр нийслэлийн төв замын ачаалал нэмэгддэг учир дээрх шийдвэрийг гаргаад байсан юм.Энэ шийдвэрт нийт 7 уулзвар багтсан. Тодруулбал, 11 дүгээр сургууль, Цэцэг төв, Төв шуудан, Гадаад харилцааны яам, Багшийн дээд, Бөхийн өргөө, Зүүн 4 зам гэсэн 7 уулзвараар зүүн эргэхийг хориглосон. Гэвч төв замын ачаалал буурсан ч туслах замуудын ачаалал нэмэгдсэн учир хүмүүс дээрх шийдвэрийг эргэж харахыг хүсэх болсон. Тэгвэл сая Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын А зааланд Зүүн эргэхийг хориглохоор болсон ажлын хэсгийн хурал болж замын хөдөлгөөний ачааллыг харгалзан Бөхийн өргөөний уулзвараар зүүн эргэдэг болгох шийдвэр гаргав.