Ходоод гэдэсний шидэт үрэл гэж нэрлэгдээд байгаа Сейроган эм, түүний хэрэглээний талаар АШУҮИС-ийн АУС-ийн дотрын II тэнхимийн элэг судлалын профессоруудын ахлагч, доктор, дэд профессор, гавьяат эмч С.Бадамжавтай ярилцлаа.
Өнөө үеийн эмийн чиг хандлага ямар болж байгаа вэ?
Ер нь эмийн дэвшилтэт технологийн сайжрал, инновацийн хүчин зүйлээс нөлөөлөөд орчин үед шинээр гаж нөлөө багатай эмүүд ихээр эмчилгээнд хэрэглэх боломжтой боллоо.
Эмийн зохистой хэрэглээнд эргэлт гарч байгаа хэдий ч , 100% ургамлын гаралтай эмүүд мэдээж эмч нарын эхний сонголт байсаар байх болно.
Та Сейроган эмийг түлхүү бичдэг болсон байна. Яагаад энэ эмийг бичих болсон бэ?
Сейроган нь дэвшилтэт технологиороо тэргүүлэгч Япон улсаас импортлогдож байгаа, чанарын өндөр баталгаатай эм юм. Та бүхэнд сонирхуулахад Сейроган нь 100 жилийн түүхтэй, савлагаан дээрх бүрээний зургаар нь Япончууд бүрээтэй эм гэж нэрлэдэг.
100% ургамлын гаралтай, гаж нөлөө байдаггүй энэ эм Японы айл бүрийн гэрийн эмийн сан, машин бүрт бэлэн байдаг, Япончуудын байнгын хэрэглээ болсон эм юм.
Манай Монголчуудын дийлэнх нь хоол боловсруулах тогтолцооны асуудалтай , ялангуяа хөгшин настай хүмүүсийн хоолны шингээлт муудсан , за тэгээд гадуур хооллолт ихтэй болсон , хүнсний аюулгүй байдал алдагдсан гээд асуудал их байна . Хүний гэдэс дотор бол модтой зүйрлэвэл шим тэжээлээ авч байдаг үндэс гэсэн үг, иймд ходоод гэдэсний асуудлаа шийдэхэд ургамлын гаралтай эмийн хэрэглээ их чухал гэж боддог. Тиймээс л Сейроган эмийг монголчуудынхаа эрүүл мэндэд их хэрэгтэй гэдэг үүднээс санал болгож байгаа юм.
Энэ эмийг ямар үед яаж хэрэглэх талаар хэлж өгөөч?
Сейроган нь үрэл хэлбэрээр байдаг. 100% ургамлын гаралтай учраас хурц үнэртэй санагдаж магадгүй. Энэ нь ургамлын үнэрийг дарах элдэв бодисийн нэмэлтгүй, органик бүтээгдэхүүн гэж та итгэж болно.
Гэдэс дүүрэх хуржигнах, суулгах, огиудас хүрэх бөөлжих, ам заваарах, аюулхай цанхайх зэрэг ходоод гэдэсний хямралын бүхий л шинж тэмдгүүдийн үед хэрэглэнэ. Энэ эмийг хэрэглэхдээ 1-3 үрлээр, өдөрт 3 удаа ууж хэрэглэнэ. Сейроган нь цөөхөн хэрэглээд үр дүнгээ өгдөг сайн эм учраас гэдэсний хямралд өртдөг хүмүүсийн хамгийн эхний туслагч гэж ойлгох хэрэгтэй. Дээрхи шинж тэмдэг арилмагч хэрэглэхээ зогсооно. Бага насны хүүхдэд таллаж усаар даруулж залгиулж уулгана.
Та өөрөө энэ эмийг хэрэглэдэг үү?
Би 10-аад жил өөрөө хэрэглэж, гэртээ ч бас байнга хэрэглэдэг.Сүүлийн хэдэн жил эмнэлгийн практикт хэрэглэж байна. Сейроганийг би саяхан амарч явахдаа аян замд өдөрт 1 юмуу 2 үрлийг уугаад ажиглахад гэдэс эвгүйрхэх, дотор муухайрах, аюулхайд цанх айх, гэдэс дүүрэх зовиурууд амархан алга болж , хоолны шингээлт сайжирсан.
Та нэг удаа л Сейроган эмийг худалдаж авснаар бүтэн жилийнхээ өрхийн хэрэглээг бүрэн хангаж чадна. Таван настай ач зээ нараас авахуулаад залуу хөгшингүй бүгд гэр бүлээрээ хэрэглэж болох аюулгүй баталгаат бүтээгдэхүүн юм.
Ярилцсанд баярлалаа.