Өрхийн үйлдвэрлэл эрхлэгчдийн санал, хүсэлтийг сонслоо
Автотээврийн үндэсний төвийн салбарууд уртасгасан цагаар ажиллана
Нийтийн эзэмшлийн зам талбайд зөвшөөрөлгүй төлбөртэй зогсоолын үйл ажиллагаа явуулж байгаа ААН, иргэний газрыг албадан чөлөөлнө
Н.Учрал: Жилд нэг сая тонн ган боловсруулах цогцолборын ажлыг эхлүүлнэ
Гуравдугаар сарын эхний 7 хоногт “Музейн нээлттэй өдрүүд” болно
"Шинэ Хархорум" хотын бүтээн байгуулалтын үндэсний хороо хуралдлаа
Монгол, Япон хоорондын тээвэр, логистикийн боломжийг эрчимжүүлэхэд анхаарна
Гавьяат жүжигчин Ж.Оюундарь Ардын жүжигчин цолоор шагнагдана
Сэлбэ голд 1.3 сая шоо метр эзлэхүүнтэй усан сан барина
Гурав хүртэлх насны хүүхдээ асарч байгаа эхийн сайн дурын даатгалын шимтгэл төлөлт ямар байх вэ
Газраа өмчлөхөд дэмжлэг үзүүлэх 3 сарын аян зохион байгуулна
Нийслэлийн Газрын албанаас иргэдэд оршин суугаа газраа өмчлөхөд дэмжлэг үзүүлэх зорилгоор 3 сарын аяныг зохион байгуулах гэж буй талаараа өнөөдөр мэдээллээ. Тодруулбал, 2017 оны есдүгээр сарын 4-нөөс 3 сарын хугацаанд хэрэгжүүлэх энэхүү аяны хүрээнд нийслэлийн төвийн 6 дүүргийн гэр хорооллын суурьшлын 1, 2 дугаар бүсэд хамаарах 43 хорооны 3442 нэгж талбарт иргэний, ахуйн зориулалтаар газар эзэмшиж буй иргэдэд газраа өмчлөхөд нь дэмжлэг үзүүлэх юм. Өөрөөр хэлбэл, судалгаанд хамрагдсан 3442 нэгж талбарын эзэмшигч иргэдэд хороогоор дамжуулан тараах материал, зөвлөмж өгч, Газрын албаны мэргэжилтэн тухайн айл бүрт очиж, иргэдтэй уулзан газар өмчлөлийн материалыг бүрдүүлэн авах юм. Ингэснээр газар дээрээ олон жил амьдарсан ч өмчилж аваагүй байгаа иргэд газраа өмчлөн авах боломжтой болж байна.

Нийслэлийн Газрын албанаас өмчлөгдөх боломжтой гэж үзэж буй 79985 нэгж талбар байна гэсэн судалгааг гаргасан бөгөөд үүнээс 3442 нэгж талбарыг аяны хүрээнд өмчлүүлэхээр төлөвлөжээ. Цаашид үлдсэн 76543 нэгж талбарыг өмчлөлд хамруулах ажлыг дүүргийн Газрын албатай хамтран 2018 онд хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна. Мөн газрын зөрчилтэй нэгж талбарын судалгааг дэлгэрэнгүй байдлаар ангилан гаргаж газрын зөрчил арилгах ажлыг зохион байгуулах, зуслангийн 26 амны ерөнхий төлөвлөгөөнд тодотгол хийлгэх, орц гарц шийдвэрлэх зөрчил арилгах ажлыг иргэдтэй зөвшилцөх маягаар шийдвэрлэхээр төлөвлөсөн аж.
Аянд хамрагдсан 3442 нэгж талбарт Сонгинохайрхан дүүрэгт 9 хорооны 366, Хан-Уул дүүрэгт 2 хорооны 13, Баянзүрх дүүрэгт 15 хорооны 2251, Баянгол дүүрэгт 7 хорооны 269, Чингэлтэй дүүрэгт 6 хорооны 209, Сүхбаатар дүүрэгт 4 хорооны 334 нэгж талбар багтсан байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
0 Сэтгэгдэл