Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна
У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг
Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
"Элсэлтийн шалгалт"-ын суудлын хуваарь гарлаа
Улс тунхагласны ойн бөхийн барилдааны цахим бүртгэл эхэллээ
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
ГССҮТ болон салбар эмнэлэгт нийт 429 хүн яаралтай тусламж авчээ
Хиймэл оюунд суурилсан кибер халдлагын хохирол 64.4 тэрбум ам.долларт хүрнэ
Эхний хагас жилд Орос Монголын бараа эргэлт 32 хувь өсчээ
2017 оны эхний хагас жилд Орос-Монголын бараа эргэлт 32 хувь өсч 561 сая ам.долларыг давлаа гэж ОХУ-ын Байгаль орчны сайд Сергей Донской Монгол Улсын Гадаад хэргийн сайд Цэндийн Мөнх-Оргилтой энэ наймдугаар сарын 21-нд уулзах үеэрээ мэдээлсэн байна.
Уулзалтын үеэр Орос-Монголын Засгийн газар хоорондын худалдаа эдийн засаг, шинжлэх ухаан техникийн комиссын 20 дугаар хуралдааны шийдвэрийн тухай асуудлыг бас ярьжээ.
Сергей Донскойн үгээр бол хоёр талын худалдаа эрчимтэй өсч Монгол Улсын химийн аж үйлдвэрийн бүтээгдхүүн, төмөрлөг, машин тоног төхөөрөмж, гадаадад гаргах нь нэмэгджээ. Мөн Монголоос оёмол бүтээгдхүүн ч Орост орж ирж байгаа гэнэ.
Оросын Байгаль орчны сайд оны эхний хагас жилд Сэлэнгэ мөрөн түүний цутгалууд дээр Усан цахилгаан станц бари төслийн талаар Эрхүү муж, Буриад улсад олон нийтийн санал асуулга болсон талаар дурдсан байна. Энэ санал асуулгын үр дүнд энэ төсөл нь байгаль орчинд хэрхэн нөлөөлөх талаар, энэ нь зөвхөн усан санд төдийгүй хүрээлэн байгаа байгаль орчин, Байгаль нуурын биологийн төрөл зүйлд, тухайн бүсийн ард түмний уламжлал соёлд хэрхэн нөлөөлөх талаар үнэлэлт дүгнэлт өгөхөд чиглэсэн байна.
Хоёр тал Комиссын хуралдааны өмнө Монголын талын барих гэж байгаа Усан цахилгаан станцын асуудлаар ажлын хэсгийн хамтарсан уулзалт хийх нь зүйтэй гэж тохирчээ.
С.Донской мөн 2017 оны эхний хагас жилд хоёр талын ХАА-н бүтээгдхүүний бараа эргэлт өмнөх оны мөн үетэй харьцуулахад 19,5 хувь буурч 72,7 сая ам.доллар болсон гэжээ.
Энэ нь Монголд малын өвчин их байгаатай холбоотой. Үүнтэй холбоотойгоор хоёр тал хөдөө аж ахуйн салбарт монголын малыг эрүүлжүүлэх талаар хамтран ажиллах шаардлагатай байгааг харуулж байна.
Эрчим хүчний салбарт бол Оросоос монголын төвийн болон баруун бүс нутагт эрчим хүч нийлүүлэхэд манай хоёр орны эрчим хүчний компаниудын олон жилийн хамтын ажиллагаа, найдвартай түншийн харилцаа ашигтайгаар шийдэж чадна гэж Оросын сайд тэмдэглэсэн байна. “Оросын талын нааштай шийдвэрийн үрээр Монголд нийлүүлдэг цахилгаан эрчим хүчний үнэ 2017 онд буурсан” гэж С.Донской тэмдэглэжээ.
Орос-Монгол-Хятадын эдийн засгийн хонгил байгуулахаар 2016 онд Ташкентад гарын үсэг зурсан хөтөлбөрийг бодит ажил болгох талаар Орос, Монгол хоёр улсын хамтын ажиллагаа амжилттай эрчимжиж байгааг сайд бас тэмдэглэсэн байна.
Талууд бүс нутгийн болон хил орчмын хамтын ажиллагааг өргөжүүлэх Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулахын чухлыг тэмдэглэжээ.

0 Сэтгэгдэл