Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АНУ-д нар бүтэн хиртэж дууслаа


Сүүлийн 99 жилд анх удаа АНУ-д нар бүтэн хиртсэн нь дууслаа гэж The Associated Press агентлаг мэдээллээ.
Байгалийн энэ сонин үзэгдлийг үзэхээр сая сая хүн  нарны бүтэн хиртэлт харагдах бүс болох баруун эргийн Орегонаас зүүн эрэг дэх Өмнөд Каролина хүртэлх 14 мужийн нутаг дэвсгэр дэх 113 өргөн, 4200 км урт орон зайд очин харцгаажээ.

Харин АНУ-ын бусад газар нутагт нар хагас хиртсэн байна.
100 жилд нэг тохиож байгаа байгалийн энэ үзэгдлийг “Америкийн аугаа их хиртэлт” гэж нэрлэжээ.
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп энэ үзэгдлийг гэр бүлийнхнийхээ хамт Цагаан ордны өмнө этгээдэд байдаг Труманы тагтан дээрээс ажиглаж байхад Хуульзүйн сайд Жефф Сешнс, Худалдааны сайд  Уилбур Росс, АНУ-ын худалдааны төлөөлөгч  Роберт Лайтхайзер. Нар хамт байжээ. 

Америкийн сансар судлалын НАСА агентлаг байгалийн энэ гайхамшигт үзэгдлийг өөрийн сайтаар шууд дамжуулж үзүүлж эхэлсэн боловч хэт олон уншигч хандаж ачаалал хэтэрснээс гацсан байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан