"Петербургийн улстөр" сангаас Ерөнхийлөгч Путинийг ирэх жилүүдэд залгамжлах магадлал хамгийн өндөр 20 улстөрчийг сонгон тэднийг гол таван шалгуураар жагсаасан байна. Энэ жагсаалт нь 2018-2024 онд ОХУ-ыг тэргүүлэх улстөрчийг тодорхой болгоно хэмээн тус сан үзсэн бололтой.
Жагсаалтанд Путинийг залгамжлагчаар нэрлэгдэж байсан мөн улстөрийн бодлогыг нь дэмждэг, Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх нь тодорхой улстөрчдийг багтаасан бөгөөд олон нийтийн дундах нэр хүнд, хүлээлт, үйл ажиллагаа, ОХУ-ын өнөөгийн улстөрийн бодлоготой зөрчилдөх байдал, субьектив байдлын сул тал мөн В.Путинтэй уулзалдах байдал гэсэн шалгуураар тэднийг жагсаажээ.Ингээд нэгдүгээрт Дмитрий Медведев 21оноогоор тэргүүлсэн бол Москва хотын дарга Сергей Собянин 19 оноогоор удаалжээ. Харин гуравт Тульск мужийн захирагч Алексей Дюмин 18 оноо авсан байна. Эхний аравт Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу, Холбооны зөвлөлийн дарга Валентина Матвейнко, Ерөнхий сайд асан Алексей Кудрин нар багтсан бол
Чечений тэргүүн Рамзан Кадыров 14, улстөрч Алексей Навальный 18 дугаарт жагссан гэнэ.