Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дайны үеийн бөмбөгнөөс болж 10 мянган хүнийг нүүлгэв

Германы Доод Саксон дахь Хильдесхайм хотод Дэлхийн хоёрдугаар дайны үед Британийн хаясан бөмбөг илэрснээс 10 мянга орчим хүнийг нүүлгэн шилжүүллээ гэж орон нутгийн захиргаа мэдэгдсэнийг NDR хэвлэл дамжуулжээ.

Наймдугаар сарын16-ы орой хотын төвд барилгын ажил хийж байсан хүмүүс бөмбөгийг илрүүлж саперуудыг дуудсан байна. Улмаар тэр газарт нэг км-ийн радиустай тойрог байгуулан хөдөлгөөнийг зогсоон хөл хорио тогтоожээ. Бөмбөгний ойролцоо ЮНЕСКО-гийн дэлхийн өвд орсон  хэд хэдэн объект байсны дотор Гэгээн Михаилын сүм, Гэгээн Мариигийн дуган байдаг юм байна.

Өнгөрсөн тавдугаар сарын эхээр Германы Ганновер хотод мөн дэлхийн хоёрдугаар дайны үеийн бөмбөг илэрснээс болж 50 мянга орчим хүнийг нүүлгэн шилжүүлж байсан юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан