Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна
У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг
Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
"Элсэлтийн шалгалт"-ын суудлын хуваарь гарлаа
Улс тунхагласны ойн бөхийн барилдааны цахим бүртгэл эхэллээ
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
ГССҮТ болон салбар эмнэлэгт нийт 429 хүн яаралтай тусламж авчээ
Хиймэл оюунд суурилсан кибер халдлагын хохирол 64.4 тэрбум ам.долларт хүрнэ
Төгрөгийн ханш суларч байгаа нь айл өрхийн амьдралд нөлөөлөөгүй гэв
Статистикийн үнэн зөв мэдээлэл өгч байгаачээ.Хэдэн хүн цээжний пангаар л гөрөөд байх шиг байгаа юм.
Өрхийн орлого нэмэгдсэн болохоор валютын ханшийн өсөлт ард түмний амьдралд нөлөөлөөгүй гэв үү. Үндэсний статистикийн хороо ээлжит мэдээллээ хийхдээ өрхийн орлого нэмэгдэж байгааг баяртайгаар зарлав. Тэднийхээр бол Монгол өрхийн сарын дундаж орлого 926,4 мянган төгрөг болж өмнө оны мөн үеэс 52 мянган төгрөгөөр өссөн дүн гарсан байна. Ийн өсөхөд цалин хөлс 23,3 мянган төгрөгөөр, тэтгэвэр тэтгэмж 23,9 мянган төгрөгөөр өссөн нь нөлөөлсөн гэжээ.
Уг нь МАН-ынхан 2017 онд цалин, тэтгэврийг нэмж чадахгүй гэдгээ баяр ёслолын байдалтай зарласан атал, эрх баригчид, Засгийн газраас өөр хэн, ямар буянтан хаанаас бууж ирээд цалин тэтгэврийг ингэж нэмчихсэнийг Үндэсний статистикийн хорооныхон мэдээлсэнгүй, тодорхойгүй байна.
Нөгөө талаар Засгийн газар долоон төрлийн татвар нэмчихээд байгаа нь айл өрхийн амьдралд бас л нөлөөлөөгүй гэж үзэж байгаа бололтой.
Дээр нь төгрөгийн ханш суларч, бараа бүтээгдхүүний үнэ өсч байгаа нь нэгэнт цалин тэтгэвэр нь нэмэгдээд мөнгөөр бялхаж байгаа айл өрхийн амьдралд нөлөөлөөөгүй гэнэ. Өнгөрсөн жилийн өдийд 2350 байсан ам.долларын ханш өнөөдөр 2450 болсон нь юу ч биш бололтой.

0 Сэтгэгдэл
2017.08.29