Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Оюу толгой”-гоос “Рио Тинто”-ийн баатарууд тодров

“Рио Тинто” компани “Лондон 2012” олимпын наадам, паралимпийн медаль урлах үнэт металлын албан ёсны нийлүүлэгч болсон тухай бид өмнө мэдээлсэн билээ. Өнгөрсөн долдугаар сарын 2-нд өдөр “Рио Тинто” компанийн зүгээс нийт 4700 багц медалийг 600 гаруй жилийн турш Британийн Хатан хааны гэр бүлийн үнэт эрдэнэсийг хадгалсаар ирсэн “Лондон” цамхагт байршуулахаар хүлээлгэж өгсөн юм. Уг медалийн талаархи “Уурхайн гүнээс Аваргын энгэрт” сэдэвт үзэсгэлэнгийн нээлт болон “Рио Тинтогийн Баатрууд” хөтөлбөрөөс шалгарсан монгол ажилтнуудыг танилцууллаа. Өвөг дээдсийнхээ хөлсөө дуслуулан тэмцэж, цусаараа тунхаглан бичсэн хөрс шорооныхоо дээжийг энгэртээ гялалзуулан элэг нэгт түмнээ баярлуулах болтугай тамирчид минь.

“Оюу Толгой” ХХК –ийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх Ерөнхий Захирал, “Рио Тинто” компанийн Бүсийн захирал Камерон МакРей: Уг медалийг энгэртээ зүүсэн хэн ч сэтгэл хангалуун байж чадна

-“Рио Тинто” компани Монголын баг тамирчдын албан ёсны ивээн тэтгэгчээр ажиллаж байна. Энэ талаар?
-Эхний ээлжинд бид  Лондонгийн олимпод оролцох тамирчдын эрх авах болон тэмцээндээ амжилттай оролцоход нь бэлтгэл сургуулилтаас эхлээд шаардагдаж буй бүхий л зүйл дээр тусалж, дэмжиж ажиллана.

-Медалийн хэв загварын онцлог, ямар утга агуулгатайгаар бэлгэдэж хийсэн бэ?
-Энэ жилийн медаль урд өмнөх олимпуудад байгаагүй хамгийн хүнд жинтэй гэдгээрээ онцлогтой. Мөн загвар хэлбэрийн хувьд өвөрмөц шийдэлтэй хийсэн. Би мэргэжлийн хүн биш болохоор нарийн сайн хэлж мэдэхгүй байна. Гэхдээ ялагч нь хэн ч байсан энэхүү медалийг энгэртээ зүүсэн тохиолдолд сэтгэл хангалуун байна гэдэгт итгэлтэй байна.

-“Рио Тинто”-гийн баатрууд хөтөлбөрөөс болон “Оюу толгой”-гоос хэдэн ажилчин хамрагдсан бэ?
-Дэлхийн 40 гаруй орны 77 мянган ажиллагсад дотроосоо нээлттэй шударга өрсөлдөөний үндсэн дээр хамт олондоо үлгэр дууриалалтай ажилчдыг нэр дэвшүүлэн өрсөлдүүлсэн. Ингээд нийт 80 ажилчин шалгарч, Лондонгийн олимп үзэж сонирхох болсон. Тэдний гурав нь “Оюу Толгой”-оос шалгарсан байгаа.

-“Оюу Толгой”-гоос хэр хэмжээний түүхий эд нийлүүлсэн бэ?
-“Рио Тинто” компани найман тонн алт, зэс, мөнгө нийлүүлсэн. Дийлэнхи хувийг Кеннекотын Ютагийн уурхайгаас гарсан, үлдсэн хувийг “Оюу Толгой” уурхайгаас нийлүүлсэн.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан