Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

200 настай царс унаж 13 хүний аминд хүрлээ

Португалийн Мадейра арал дээр 200 жилийн настай ургаа царс мод унаснаас 13 хүн амь алдлаа хэмээн Jornal de Noticias хэвлэл мэдээллээ. Фуншал хотод шашны баяр болж нутгийнхан  мөн гадаадын жуулчид цуглараад байхад 200 жилийн настай бүдүүн царс мод зулын лаа худалдаалдаг мухлагийн дээрээс унажээ. Амь алдагсдын дотор хүүхэд ч байна. Хэд хэдэн хүн бэртэж гэмтсэний зарим нь Франц, Герман, Унгараас ирсэн жуулчид байжээ.
Асар бүдүүн энэ мод хазайсаар байсан тул нутгийн идэвхтнүүд эрх баригчдад энэ талаар арга хэмжээ авахыг анхааруулж байсан юм байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан