Өнөөдөр төвийн аймгуудын зарим газраар түр зуурын дуу цахилгаантай аадар
бороо орох тул гэнэтийн үер ус, мөндөр, аянга цахилгаан, нөөлөг салхины
аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Энэ сарын 7-нд баруун, төв болон зүүн аймгуудын зарим газраар,18-нд
баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар түр зуурын бороо, 19-нд
баруун болон төв аймгуудын нутаг, говийн аймгуудын нутгийн баруун
хэсгээр, 20-нд төв, говь, зүүн аймгуудын нутгаар бороо орно. Дуу
цахилгаантай. Салхи ихэнх хугацаанд зарим газраар түр зуур секундэд
16-18 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг
нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 17-22 градус, говийн бүс нутгийн
өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 27-32 градус, бусад нутгаар
шөнөдөө 10-15 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна. 19-нд баруун
болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 20-нд ихэнх нутгаар
сэрүүснэ.