Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өрхийн дундаж орлого 926 мянган төгрөг

   Монгол өрхийн сарын дундаж орлого 926,4      мянган төгрөг бол зарлага нь 1 сая төгрөг  байна хэмээн Статистикийн хорооноос мэдээлэв.  Оны эхний хагас жилийн байдлаар нэг өрхийн сарын дундаж орлого 926,4 мянган төгрөг болж, өмнө оны мөн үеэс 52 мянган төгрөгөөр өссөн дүн гарсан байна. Ийн өсөхөд цалин хөлс 23,3 мянган төгрөгөөр, тэтгэвэр тэтгэмж 23,9 мянган төгрөгөөр өссөн нь   нөлөөлсөн гэжээ. Тэгвэл нэг өрхийн сарын дундаж зарлага 1 сая төгрөг болж өмнөх оны мөн үеэс 53,1 мянган төгрөгөөр өссөн байна. Хүнсний бус бараа үйлчилгээ болон бусад зарлага 45,3 мянган төгрөгөөр өссөний улмаас өрхийн зарлага нэмэгдсэн гэсэн судалгаа Статистикийн хороо гаргасан байна.
Судалгаанаас харвал цалин хөлс тэтгэвэр тэтгэмжийн нэмэгдэл бараа үйлчилгээний нэмэгдлээс 2 дахин бага байгаа юм. Өнөөдрийн байдлаар монголын дундаж өрх сард 80-аад мянган төгрөгийн алдагдал үүрдэг бололтой.

Нийт өрхийн 12 хувь буюу 105,5 мянга нь 300,0 мянгаас доош, 16,8 хувь болох 147,6 мянга нь 300,0-500,0 мянган төгрөг, 32 хувь болох 288,2 мянган өрх 500,0-900,0 мянган төгрөгийн орлоготой байгаа бол 2,1 сая төгрөгөөс дээш орлоготой нь 50 мянган өрх байгаа аж.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан