Статистикийн хорооноос оны эхний 7 сарын нийгэм эдийн засгийн байдлын талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Улсын нэгдсэн төсвийн орлого тусламжийн хэмжээ өнгөрсөн 7 сард 3,9 их наяд төгрөг, зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 4,5 их наяд төгрөг болж, улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 589,4 тэрбум төгрөг буюу 0,5 их наяд төгрөгийн алдагдалтай гарсан байна. Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийн алдалдал өмнөх оны мөн үеэс 1,4 их наяд төгрөгөөр буурсан байна. Үүнд орлого 859,3 тэрбум буюу 28,3 хувиар өсч, зарлага 525,4 тэрбум төгрөг буюу 10,5 хувиар буурсан нь нөлөөлсөн байна. Татварын нийт орлого 3,4 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 701,5 тэрбум төгрөгөөр өссөн байна.