Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд олон улсын тэмцээнд оролцоно

Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төвийн санаачилгаар Дэлхийн зөн Монгол олон улсын дэмжлэгтэйгээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, залуусын нийгмийн тэгш оролцоог хангах, мэдээллийн технологийн мэдлэг ур чадварыг хөгжүүлэх, олон нийтэд таниулах, мэдээлэл, харилцаа холбооны үйлчилгээний хүртээмжийг сайжруулах зорилгоор Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Нийслэлийн засаг даргын тамгын газар, Мэдээллийн технологийн үндэсний парк, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, МУБИС, Баянзүрх дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурал зэрэг байгууллагуудтай хамтран “МЭДЭЭЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН СОРИЛТ-МОНГОЛ” улсын анхдугаар уралдааныг 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдөр МТҮП -д амжилттай зохион байгуулсан билээ. 

Уралдаанд Хараа, Сонсгол, хэл яриа, Тулгуур эрхтэн, Сэтгэц, оюун ухааны бэрхшээлтэй гэсэн 4 хэлбэрээр 12 аймаг, 6 дүүргээс  мэдээлэл технологийн ур чадвартай 13-18 насны 32 хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, залуус оролцсон бөгөөд тэд дараах программууд дээр ажиллаж ур чадвар, авхаалж самбаагаа сорьсон юм. 

-etool Challenge: MS-office-ийн MS-Excel
-etool Challenge: MS-office-ийн MS-power Point
-elifeMap Challenge: Хайлтын сангаас мэдээлэл хайх 

Харааны бэрхшээлтэй оролцогч нь  MS-Excel программ дээр ажиллан даалгавар гүйцэтгэсэн бөгөөд эх уншигч JAWS зэрэг программ ашиглан уралдаанд оролцсон юм.

Ингээд тус уралдаанд 
•    Улаанбаатар хотын харьяат СЗСҮТ-ийн оюутан сонсголын бэрхшээлтэй Т.Төгсжаргал
•    Улаанбаатар хотын харьяат 116-р тусгай сургуулийн сурагч харааны бэрхшээлтэй А.Лхамсүрэн
•    Ховд аймгийн харьяат СЗСҮТ-ийн оюутан тулгуур эрхтний бэрхшээлтэй Э.Отгон-Эрдэнэ
•    Хэнтий аймгийн харьяат Тэмүүжин цогцолбор сургуулийн сурагч тулгуур эрхтний бэрхшээлтэй Г.Цолмон-Од нар шалгарсан юм. 

Уралдааны төрлүүдэд амжилттай оролцсон 4 оролцогч 2017 оны 09-р сарын 18-22-ны өдрүүдэд Вьетнам улсад зохион байгуулагдах “Мэдээлэл, технологийн сорилт-2017”-д оролцох эрхээр шагнагдсан бөгөөд СЗСҮТ-д бэлтгэлээ хангаж байгаа юм байна. “МЭДЭЭЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН СОРИЛТ-МОНГОЛ” улсын анхдугаар уралдааныг энэ жилээс үндэсний хэмжээнд уламжлал болгон зохион байгуулахаар болжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан