Ойрын өдрүүдэд нутгийн зарим газраар түр зуурын дуу цахилгаантай бороо
орж, өдөртөө ихэнх нутгаар хална гэж Ус цаг уур, орчны хүрээлэнгээс
мэдээллээ.
Энэ сарын 28-нд төв, зүүн, говийн аймгуудын нутгийн зарим газраар,
29-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгаар, 30-нд
баруун болон төвийн аймгуудын нутгаар, 31-нд баруун, төв болон говийн
аймгуудын нутгаар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө
салхи түр зуур секундэд 18-20 метр ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн
уулархаг нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 25-30 градус, говийн бүс
нутгийн өмнөд хэсэг болон Орхон-Сэлэнгийн сав газраар шөнөдөө 18-23
градус, өдөртөө 33-38 градус, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус,
өдөртөө 29-34 градус дулаан байна. Хугацааны эцсээр нутгийн баруун
хэсгээр бага зэрэг сэрүүснэ.