Аялал, амралтын улирал эхэлсэнтэй холбогдуулан Автотээврийн үндэсний төв (АТҮТ)-өөс гадаадын болон дотоодын жуулчдад тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж, хөдөлгөөнд оролцохыг анхааруулав.
Улаанбаатараас Хөвсгөл чиглэлд өдөрт 500 гаруй тээврийн хэрэгсэл зорчиж байгаа юм. Иргэд тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг ханаагүй, хурд болон зорчигчийн тоо хэвтрүүлсэн зэрэг зөрчил илэрч байгаа юм.
АТҮТ-өөс зам тээврийн жуулчдыг осол, техникийн саатлаас урьдчилан сэргийлэх зорилгоор Улаанбаатар хот болон орон нутгийн Автотээврийн төвүүдэд 24 цагийн хариуцлагатай эргүүл, жижүүр томилон ажиллаж, иргэдэд зөвлөгөө, мэдээлэл хүргэн ажиллаж байгаа юм.
Мөн орон нутгийг зорьж буй иргэдийг хувийн буюу хулгайн тээврээр үйлчлүүлэхгүй байхыг анхаарууллаа.