Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Үлэмж дархан мэргэн Ш.Отгонбаяр ахлагчтай Дорноговь аймгийнхан тэргүүллээ

Үндэсний их баяр наадмын шагайн харваанд нийт 62 багийн 558 харваач оролцож, цэц мэргэнээ сорилоо. Дорноговь, Өмнөговь, Дундговь, Төв, Орхон, Дархан, Сэлэнгэ, Өвөрхангай, Архангай, Баянхонгор, Булган, Хэнтий аймаг болон Улаанбаатар хотоос Монгол Улсын даяар дуурсах дархан мэргэн 2, Монгол Улсын үлэмж дархан мэргэн 48, Монгол Улсын дархан мэргэн 32, Монгол Улсын гарамгай мэргэн 31, Монгол Улсын хошой мэргэн 29, Монгол Улсын мэргэн 44, Харьшгүй мэргэн 24, аймгийн гоц мэргэн 132 оролцсон юм. Нийт харваачдын 63.2 хувь нь 35 насны залуу харваач байлаа. Хамгийн ахмад харваач Дундговь аймгийн харваач Ж.Буянтогтох, Хэнтий аймгийн харьяат Монгол Улсын гавьяат малчин Г.Сампил нар 80 настай, хамгийн залуу харваач Дорноговь аймгийн харваач 14 настай н.Отгонболд нар байв. Тэмцээний тэргүүн байранд Үлэмж дархан мэргэн Ш.Отгонбаяр ахлагчтай Дорноговь аймгийн баг, дэд байранд Үлэмж дархан мэргэн Г.Гантулга ахлагчтай Сэлэнгэ аймгийн баг, гуравдугаар байранд Дархан мэргэн Б.Түвшинбаяр ахлагчтай Өмнөговь аймгийн баг тус тус шалгарлаа.

Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ойн баяр наадмын Шагайн харваанд цэц мэргэнээ сорьсон харваачдаас амжилттай оролцож шагналт байранд орсон харваачдад Монгол Улсын шадар сайд, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга У.Хүрэлсүх, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны нарийн бичгийн дарга М.Отгонбаяр, Зам, тээврийн хөгжлийн яамны төрийн нарийн бичгийн дарга, Шагайн салбар хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ, Шагайн салбар хорооны орлогч дарга С.Эрдэнэбаатар нар шагналыг гардуулав.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан