Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Тулгуур багана унаснаас 70198 хэрэглэгч цахилгаангүй болжээ

Булган аймгийн нутгаар уржигдар 22:00 цагийн орчимд хүчтэй салхи салхилж, ширүүн мөндөр орсны улмаас Орхон сумын Мааньт багийн “Залуугийн хөндий” гэдэг газар Булган-Эрдэнэтийн чиглэлийн 110 КВТ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын 13 тулгуур багана үүнээс 3 төмөр анкер, 10 бетон унаж 6 аймгийн 159 сум, 7849 аж ахуйн нэгж, 62349 айл өрх, нийтдээ 70198 хэрэглэгчийн цахилгаан тасраад байна.

Ямартай ч Улаанбаатар, Дархан-Уул, Орхон, Өвөрхангай аймгийн цахилгаан түгээх сүлжээ компанийн 5 бригадын 100 гаруй хүн, 29 машин механизмтайгаар тулгуур багана унасан талбайг цэвэрлэх, баганы нүхийг ухах, нөөцөд байсан багануудыг зөөвөрлөх зэрэг ажлыг хийж байгаа аж. Энэхүү хүчтэй салхинаас үүдэн Орхон, Булган аймгийн Орхон сумын 22 айлын гэр нурж, 15 айлын гэр эргэн ашиглах боломжгүй болсон бөгөөд  дээрх 2 аймгийн 20 гаруй өрхийн 1320 гаруй мал хорогджээ. Одоогоор учирсан хохирлын хэмжээг эцэслэн тогтоогоогүй байна.

Мөн энэ өдөр Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутгаар 19:45 цагийн орчим хүчтэй салхи салхилж, ширүүн бороо орсны улмаас Хутаг багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ЕБС-ийн Спорт залны төмөр дээвэр хууларсан байна. Түүнчлэн айлуудын гэр нурснаас гадна Юнител, Скайтел зэрэг үүрэн холбооны операторын  дахин дамжуулах антенн хугарч унасан тухай мэдээллийг аймгийн Онцгой байдлын газраас мэдээлжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан