Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ц.Батдорж: Төрийн машинаар Хятадуудад үйлчилж байж болох уу даа. Ёстой харамсмаар

“Шинэ төмөр зам” төслийн бүтээн байгуулалтын ажлыг овоолсон шороо биш хэмээн үзэл бодлоо илэрхийлж телевизэд ярилцлага өгснөөсөө болж Өмнөговь аймаг руу Ерөнхийлөгчийн сонгууль дуустал очих эрхгүй болсон гэх Ц.Батдорж бидэнд хандсан юм. Түүнийг  асууж тодруулах зүйл байна, бүх зүйлээ аваад аймгийн цагдаагийн байгууллага дээр ир гэсний дагуу очиход нь шууд л тусгай дохиололтой машинд суулгаад Улаанбаатар хот руу авч явжээ.  Түүнтэй ярилцсанаа хүргэе.

-Та ямар телевизэд юу гэж ярьсан болоод цагдаа нар баривчилж хот руу авчрах болов?

-Ах нь бол аль ч намын гишүүн биш. Гэхдээ ардчиллыг тууштай дэмждэг. МоАХ-ны гишүүн. Итгэл үнэмшлийнхээ  төлөө ялагдсан ч, ялсан ч тууштай явдаг суурь хүмүүжил надад бий. Тэр үүднээсээ Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн МоАХ-ны ерөнхийлөгч Баттулгын сонгуулийн сурталчилгааг  ажиглаж судалгаа хийсэн. Гэхдээ сонгуулийн шадар туслах, ухуулагч, ажилтнаар яваагүй. Гэвч сонгуулийн сурталчилгааны хугацаанд Баттулга даргын маань талаар дэндүү их  сөрөг мэдээлэл цацсан. Арай дэндүү хараар будлаа. Өр зүрхтэй өмөлзөх сэтгэлтэй хүний хувьд энэ хүнийг Өмнөговь аймагт төмөр замын далан гэж шороо овоолсон гэсэн худал мэдээллийг нь сонсоод дуугүй тэвчиж сууж чадаагүй юм. Үнэндээ тэр чинь овоолсон шороо биш юм шүү дээ. Тиймээс би хэнээс ч айхгүй, буудсан ч хамаагүй гэж хэлээд Өмнөговь аймгийн “Алтан говь” телевизэд энэ талаар ярилцлага өгсөн юм. Бүх баримтыг нь дэлгэсэн. Монгол Улс чинь төр засагтай, хуультай, шүүх засаглалтай. Тэр битгий хэл СЕХ мал шүдэлж байгаа юм шиг нэр дэвшигчтэй холбоотой бүх нотлох баримтыг бүрдүүлж аваад их хурлаараа хэлэлцээд шийдвэр гаргаж нэр дэвшүүлдэг. Хэрвээ тэр үнэхээр шороо овоолсон байсан бол юу гэж нэр дэвшүүлэх вэ дээ. Орон нутгийн иргэдийн тархийг үнэхээр угааж байна. Хөдөөнийхөн энэ талаар мэдээлэл муутай байдаг юм байна. Сая хүртэл сонгуулийн сурталчилгааны үеэр телевизүүдийн нэвтрүүлгүүд бүгд гацсан. Яг сурталчилгааны үеэр шүү дээ. Өмнө нь нэвтрүүлгүүд нь зүгээр л гардаг байсан.

-“Алтан говь” телевизэд өгсөн ярилцлага тань хүмүүст их хүрсэн байх нь. Энэ нь таныг баривчлахад нөлөөлсөн байж мэдэх юм?

-Ярилцлагаа өгөхдөө дандаа нотлох баримт дээр тулгуурлаж ярьсан. Тийм  ч болохоор “Шинэ содон мэдээ” гэдэг мэдээллийн хуудсанд бас тавьсан юм билээ. Ах нь, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ төлөө хийсэн ажилтай, одоо ч янз бүрийн ажил хийдэг. Гэтэл манай хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг Өмнөговь аймгийн Удирдлагын ордонд цуглуулаад Засаг даргын дэргэд зөвлөл байгуулъя гэж ярихдаа миний тухай бас ярьсан байсан.

-Тэр хүмүүсийг хэн цуглуулсан байсан юм бэ?

-Өмнөговь аймгийн Засаг даргын Нийгмийн бодлогын хөгжлийн хэлтсийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн мэргэжилтэн Өлзийбүрэн, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эмэгтэйчүүдийн салбар зөвлөлийн мэргэжилтэн Тунгаа, Хараагүй, дүлий иргэдийн холбооны тэргүүн Буянхүү нар энэ уулзалтыг зохион байгуулсан юм билээ. Ингэж зохион байгуулалттайгаар хурал хийхдээ намайг Өмнөговь аймагт ирээд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хоёр хуваачихлаа, энэ хүнээс болоод зөвлөлөө зохион байгуулж чадахгүйд хүрлээ, энэ хүнтэй битгий харилцаарай гэж ярьсан байгаа юм. Хамгийн гол нь намайг хэн цагдаад өгснийг одоо болтол мэдэж чадаагүй байна.

-Таныг цагдаагийн газраас дуудсан хэрэг үү?


-Нэг өдөр ажлаа хийгээд буудалдаа байж байсан чинь Эрүүгийн төлөөлөгчөөс явж байна, та бүх юм аа аваад цагдаагийн газар очиж тайлбар өгөх хэрэгтэй байна гэсэн. Тухайн үед надаас ярилцлага авч байсан сэтгүүлч таныг янз бүрээр дарамтлах вий дээ гэж хэлж л байсан. Тийм болохоор сэтгэлзүйн бэлтгэлтэй байсан л даа. Тэгээд цагдаагийн газар очсон чинь шууд л тусгай дохиололтой машинд суулгаад таныг хотод хүргэнэ, таныг очиход хүн тосч авна гэсэн. Хамгийн харамсалтай нь тэр машинд нь Хятадын цагдаагийн хоёр том дарга Өвөрмонгол хэлмэрчтэйгээ сууж байсан.

-Юу гэсэн үг вэ. Ямар учиртай Хятадын цагдаа нар юм бэ?


-Машиных нь жолооч монгол. Бусад нь хятад. Гэхдээ бүр цагдаагийн дарга нар байсан. Хот руу дөхөөд ирсэн чинь жолооч нь 1950-иас “Говь”-ийн дэлгүүрүүд хаасан уу, одоо онгорхой дэлгүүр байна уу гээд асуугаад байсан. Тэдний хотод ирэх гол шалтгаан нь “Говь”-иос ноолууран хувцас, эдлэл авах байсан юм билээ. Ер нь бол Хятадын цагдаа нарт төрийн машинаар, төрийн албан хаагч нар үйлчилж байгаад үнэхээр их харамссан. Маргааш нь мөн л нөгөө жолооч тэр хэдийг буцаагаад авч явах даалгавартай ирсэн байсан. Жолоочоос нь та нар яагаад төрийн машинаар хятадын цагдаа нарт үйлчлээд байгаа юм бэ, төрийн албыг ингэж ашиглаж болдог юм уу гэж асуусан чинь “Би мэдэхгүй шүү дээ. Дарга нарын яв гэсэн газар руу л явдаг. Би бол замын цагдаагийн жолооч” гэж хариулсан. Надад бол үнэхээр эмгэнэлтэй санагдсан. Цагдаагийн дарга нар маань хятадуудын өмнө бөхөлзөж, төрийн цагдаагийн дуут дохиотой тусгай машинаар тэдэнд үйлчлээд явж байгаад үнэхээр харамссан.

-Ингэхэд таныг хотод ямар хүмүүс тосч авав?

-Хүлээж авах газар байгаагүй. Наад хүн чинь бидэнд хамаагүй гэсэн.

-Хэн?  

-Чингэлтэй дүүргийн цагдаагийн дарга. Намайг нөгөө жолооч Чингэлтэй дүүргийн цагдаагийн газар авчирсан хэрэг. Гэхдээ тус дүүргийн цагдаа намайг “Та сонгууль дуустал Өмнөговь аймаг руу битгий яваарай” гээд явуулчихсан. Эргээд бодоход намайг Өмнөговь аймгаас зайлуулах арга нь л энэ байж. Бас Хятадын цагдаагийн дарга нарыг нийслэлд авчирч үйлчлэх машин гаргахын тулд надаар шалтаг гаргасан ч байж мэдэх л юм. Юутай ч ямар гэм хийснээ мэдэлгүйгээр хятадын цагдаагийн дарга нартай хамт, цагдаагийн дохиололтой машинаар нийслэлд хүргэгдэж ирсэн дээ.

0 Сэтгэгдэл
Ene.mio.ovogt.bur.davarch.guitsjee.odoo.l.edniig.zailuulaxgui.bol.xOjibwa. tsusand. Uilax.tsag.irne.erx.choloo.tusgaar.togtnol.min.auyld.orjee.
Хамгийн их уншсан