Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хятадуудтай ”өвөр түрийдээ” ороод хотоо шатаалгасан эмгэнэлт түүх


ОХУ-ын Красноярскийн хязгаарын Канск хотод гарсан түймрийн улмаас хоёр хүн амь үрэгдэж, 78 байшин шатан 300 гаруй хүн орон гэргүй үлджээ. Энэ бол Канск хотын дарга хотоо хятадуудад худалдсаны үр дагавар байлаа.

Энэ түүх ингэж эхэлж. 2012 онд ОХУ-ын Канск хот шинэ даргатай боллоо. Тэр нь “Хөдөлмөрийн ахмад зүтгэлтэн”, “ОХУ-ын боловсролын хүндэт ажилтан”, “Гэгээрлийн онц ажилтан” өмнө нь багш байсан Надежда Качан. Түүнийг хотын дарга болоход найдвартай ар тал  нь хятадууд байлаа. Маш олон хятад. Чухамдаа эд нь орост  хууль бусаар ажилладаг, мод бэлтгэлийнхэн, бүхэл бүтэн “арми” л гэсэн үг.
Мод бэлтгэгч хятадуудын гол асуудал нь тэд модны хаягдал үртэс шатахад огт тоодоггүй орхидогт л  байв. 2014 онд Канск хотод орон нутгийн төсвөөс үртэс боловсруулах  үйлдвэр барих хөрөнгө хуваарилсан байна. Харамсалтай нь авлигад идэгдсэн  бүлгийнхэн аль 2014 онд барьчих ёстой энэ үйлдвэрийг өнөө хүртэл барьсангүй.

Хотын дарга, тэргүүний ажилтан, багш Качан

Харин тэр аймшигт түймэр гарахын өмнө тавдугаар сарын 23-нд Красноярскийн хязгаарын төсвийн хяналтын танхимын аудитор Татьяна Воробьева тус хотод 2016 онд гэхэд л төсвийн зарцуулалтад 654,2 сая рублийн зөрчил байгааг илрүүлэн хязгаарын иргэдийн хуралд оруулж танилцуулсан байна. Энд сүүлийн гурван жилд хотын төсвийн нийт өр 34,7 сая рублиэс 43,4 сая болтлоо өссөн, ажилгүйдлйин түвшин 1,6 хувь болсон, соёлын байгууллагуудын алдагдал 57,9 хувь болсон гэжээ. Өнчин хүүхдэд зориулсан 43 байрыг хотын дарга Качан хэт хөөрөгдсөн өндөр үнээр худалдаж авсан нь ч илэрч.
Багш байсан эмэгтэй өөрөө бол хэт тансаг амьдарч байжээ. Гэтэл энэ бүхий л хууль зөрчсөн үйлдлийнх нь төлөө хэн, ямар  хариуцлага тоосон бэ...Хотын дарга уу, ёстой тоосонгүй. Канск хотын орон нутгийн төрийн сангийн хорооны дарга нь хотынхоо даргыг ердөө л 10000 рублиэр торгож.
Харамсалтай нь Канск хот шатах нь тэр. Түймэр хаанаас гарав. Хууль бусаар мод бэлтгэдэг хятадуудын ажлын явцад жижиг түймэр байсхийгээд л гардаг байжээ. Ялангуяа Хятад иргэн Лю Шаулинийн эзэмшдэг “Синь И” фирмд бол ийм жижиг түймэр тасрахгүй.

                         Илья Бухонкин,  Александр Пешков                      

Хэн, яагаад энэ бүхнийг олж харахгүй, хариуцлага тооцохгүй байв аа. Ердөө ойлгомжтой. Мөрдөн шалгалтын явцад юу илэрсэн гээч..... Канск хотын Гаалийн газрын дарга Илья Бухонкин, Онцгой байдлын газрын мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга Александр Пешков нар сүүлийн таван жилийн туршид хятадуудаас их хэмжээний авлига аван, тэр бүхий л зөрчлийнх нь талаар  нүдэн балай, чихэн дүлий  таг дуугүй явснаар нэг л өдөр хотоо нурам болгосон  нь тэр.


Канск хотын зөвлөлийн депутат Евгений Иванов энэ талаар “Канск хот ганцхан тавдугаар сарын 24-нд ч шатсан юм биш, сүүлийн таван жилийн туршид шатсаар байсан. Харин энэ удаа бол маш их сүйрэл авчирсанд л байгаа юм. Эрт орой хэзээ боловч ийм явдал болох нь тодорхой байсан шүү дээ. Хотын иргэд энэ талаар хотын даргад байнга бичиж, хэлж, хууль бусаар мод бэлтгэгчдийн тэнд байнга түймэр гараад байгаа тухайд гомдоллож байсан.  Ямарч хариу байхгүй, эсвэл “асуудлыг дэвэргэж байна” гэдэг байсан шү дээ” гэжээ.

Шатсан хотынхон зургадугаар сарын 11-нд гудамжинд гарч жагсан худалдагдсан даргаа, хятадуудыг зайлуулахыг шаардаж. Хариу нь юу гэж ирсэн гэж санана. Ердөө л “тайван байцгаа, эмх замбараагүй байдал бүү гарга, асуудлыг бүү дэвэргэ, хятадууд бол манай түншүүд шүү дээ”.... гэж.

Оросын ард түмэн зөвлөлтийн, оросын засаг төрийн төлөө цусаа урсган тэмцэж, хамгаалж байсан. Хөршийнхөө, төрөл төрөгсдийнхөө, найз нөхдийнхөө, үр хүүхдийнхээ ирээдүйг өөрийнхөө цусаар буй болгосон. Гэтэл хүнд суртал, хятадуудад эх нутгийг минь худалдаж байгаа олигархиудад ч төлсөөр байх уу.....

Орос орон оросуудынх болоогүй цагт шатсаар л байх нь хэмээн sputnikipogrom.com сайтад бичжээ.

0 Сэтгэгдэл
mongolchuud ch gesen ter hotiig kolonchilchilj l bsan bolohoor mongolchuudiin uuguul nutag bish . magadgui yag chinii udam ugsaa uvug deedsiin chin nutag odoo hyatadad uvurmongold bgaa bh
Сибирь,алс дорнод оросуудын уугуул нутаг биш шүү дээ.Дээр нэр нь гарч байгаа Канск хот орчим гэхэд л 200 гаруйхан жилийн өмнө Монголын нутаг басан юм шүү дээ.Оросууд бол зэрлэг бүдүүлэг,харгис хэрцгий колоничлогчид гэдгийг мэдэж авцгаа
mongolchuud ch gesen ter hotiig kolonchilchilj l bsan bolohoor mongolchuudiin uuguul nutag bish . magadgui yag chinii udam ugsaa uvug deedsiin chin nutag odoo hyatadad uvurmongold bgaa bh
хятадууд хэзээ ч хэний ч найз бж чадахгүй .Тэд бол дэлхийн хог хүн хархнууд
манЫГ ХЭТ ШҮТЭГЧИД МИНЬ ЭНЭ ЯВДАЛ МАНАЙД БОЛОХОД ОЙРХОН БАЙНА ДАА
ЛиМ Баттулга ингэж бичлээ юү
Эх оронч Баттулгын найруулга л биздээ
ЛиМ Баттулга ингэж бичлээ юү
Хамгийн их уншсан