Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

”Иванушки International” хамтлагийн гоцлол дуучин нас баржээ




Оросын алдарт "Иванушки International" хамтлагийн дуучин Олег Яковлев 47 насандаа уушигны хатгалгаа хүндэрсний улмаас нас барсан байна. Энэ тухай түүний найз бүсгүй Александраа Куцевол өөрийн инстиграмд бичжээ. Тэрээр "миний амьдралын аз жаргал, миний эр хүн минь өнөөдөр тэнгэрт халилаа. Одоо би чамгүйгээр яалтай билээ. Нис Олег минь. Би үргэлж чамтайгаа" гэж бичсэн байна.
Олег Яковлев 1998 онд "Иванушки International" хамтлагт гоцлол дуучнаар орж, 2013 он хүртэл харьяалагдаж ажилласан гэнэ. Тус хамтлаг нь манай улсад аялан тоглолт хийж байсан юм.

0 Сэтгэгдэл
Улаанбаатарт төрсөн гэсэн.
Mongold tursun zaluu baina. Burhanii orond ochooroi.
Улаанбаатарт төрсөн гэсэн.
Хамгийн их уншсан