Өрхийн үйлдвэрлэл эрхлэгчдийн санал, хүсэлтийг сонслоо
Автотээврийн үндэсний төвийн салбарууд уртасгасан цагаар ажиллана
Нийтийн эзэмшлийн зам талбайд зөвшөөрөлгүй төлбөртэй зогсоолын үйл ажиллагаа явуулж байгаа ААН, иргэний газрыг албадан чөлөөлнө
Н.Учрал: Жилд нэг сая тонн ган боловсруулах цогцолборын ажлыг эхлүүлнэ
Гуравдугаар сарын эхний 7 хоногт “Музейн нээлттэй өдрүүд” болно
"Шинэ Хархорум" хотын бүтээн байгуулалтын үндэсний хороо хуралдлаа
Монгол, Япон хоорондын тээвэр, логистикийн боломжийг эрчимжүүлэхэд анхаарна
Гавьяат жүжигчин Ж.Оюундарь Ардын жүжигчин цолоор шагнагдана
Сэлбэ голд 1.3 сая шоо метр эзлэхүүнтэй усан сан барина
Гурав хүртэлх насны хүүхдээ асарч байгаа эхийн сайн дурын даатгалын шимтгэл төлөлт ямар байх вэ
Хуурамч паспортаар хил давах гээд Орост баригджээ

Монгол Улсын иргэн Насанбат овогтой Хонгор зул гэгч 33 настай эмэгтэй ОХУ-аас гарах үедээ хуурамч гадаад паспорт ашиглах гэсний төлөө Өвөр Байгалийн хязгаарын хилийн албаныханд саатуулагдан хууль бусаар хил нэвтрэх гэснийхээ төлөө 70 мянган рублиэр торгуулах болоод байна.
Өнгөрсөн хавар Хиагтын боомтоор ОХУ-д орж ирэх үедээ эмэгтэй хууль ёсны жинхэнэ паспортой байсан гэнэ. Харин сая Өвөр Байгалийн хязгаарын хилийн боомтоор БНХАУ руу нэвтрэх үедээ Ганхуяг овогтой Байгалзул гэсэн нэр бүхий хуурамч паспортой байжээ.
“Хилийн албаны шалгалтын үеэр бичиг баримт дээр нь хил нэвтэрсэн тэмдэглэгээ нь хуурамч байсан. Нарийвчлан шалгах үеэр Ганхуяг овогтой Байгалзул гэдэг хүн ОХУ-д нэвтэрч орж ирээгүй, энэ бичиг баримт нь хуурамч болох нь батлагдлаа” гэж хилийн шалган нэвтрүүлэхийн хэвлэлийн албаны мэдээнд дурджээ.
Хэргийг тодруулахад энэ эмэгтэй 2015 онд хувийн зорилгоор БНХАУ-д зорчих үедээ захиргааны хариуцлага хүлээж байсан тул түүнийг дахин энэ улсад нэвтрэхийг хориглосон юм байна. Ийм болохоор тэрээр өөрийн улсдаа байхдаа Насанбатын Хонгорзул гэсэн нэрээр худалдаж авсан хуурамч паспортаар орос улсаас Хятад руу нэвтрэх гэж байснаа хүлээсэн байна.
Одоо энэ эмэгтэйг БНХАУ ч, бас ОХУ –д ч нэвтрэхийг хориглох болж байна. Хуурамч баримт бичгийг хурааж эмэгтэйг эх оронд нь буцаах юм байна.

0 Сэтгэгдэл