Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Польшид зөвлөлтийн үеийн 500 гаруй хөшөөг буулгах хууль баталлаа


Польшийн нутаг дэвсгэрт өнөөдөр байгаа, “коммунизмыг сурталчилсан”  500 гаруй хөшөө дурсгалыг буулгах тухай хуулийн төслийг тус улсын парламент-сейм өнгөрсөн пүрэв гарагт баталлаа.
Үндэсний дурсгалын хүрээлэнтэй зөвшилцсөний үндсэн дээр энэ хууль нь оршуулгын газарт байгаа болон олон нийтэд ил биш хөшөө дурсгалуудад хамаарахгүй гэж заажээ.

Оросын коммунист намын Төв хорооны дэд дарга, ОХУ-ын Төрийн думын дэд дарга Иван Мельников харин польшийн сеймийн энэ шийддвэр нь польшийн ард түмний өнөө үеийнхний дээдэлж явдаг дурсгалд халдаж байгаа явдал гэсэн байна.
“Ийм шийдвэр зовлон, гамшиг л авчирна. Өнөөгийн залуу үеийнхэн дараа үедээ юу өвлүүлэх юм, тэд нь ийм шийдвэр гаргасан Сеймийн гаргасан шийдвэрт гомдох болно доо” гэж Мельников сэтгүүлчдэд хэлжээ.

Өнгөрсөн оны дөрөвдүгээр сард Польш улс бас байшин барилга, гудамж, талбай, гүүр, замуудад өгсөн тоталитар дэглэмийн үеийг сурталчилсан нэрийг өөрчлөх хууль гаргаж байсан юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан