Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна
У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг
Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
"Элсэлтийн шалгалт"-ын суудлын хуваарь гарлаа
Улс тунхагласны ойн бөхийн барилдааны цахим бүртгэл эхэллээ
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
ГССҮТ болон салбар эмнэлэгт нийт 429 хүн яаралтай тусламж авчээ
Хиймэл оюунд суурилсан кибер халдлагын хохирол 64.4 тэрбум ам.долларт хүрнэ
Зүүн хойд Азийн цахилгаан эрчим хүчний сүлжээнд нэгдэх судалгаа хийнэ
Эрчим хүчний яам Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр “Зүүн хойд Азийн цахилгаан эрчим хүчний нэгдсэн сүлжээний стратеги” техникийн туслалцааны төсөл хэрэгжүүлж эхэллээ. Төслийн зорилго нь Монгол Улсын сэргээгдэх эрчим хүчний нөөцийг бүс нутгийн улсуудын цахилгаан эрчим хүчний сүлжээнд нэгтгэх техникийн дэлгэрэнгүй судалгаа хийх юм. Уг судалгааны ажлыг Европын эрчим хүчний тэргүүлэх компани болох "Электрисите ди Франс" гүйцэтгэж байгаа аж.
Энэ төсөл 25 сарын хугацаанд хэрэгжих бөгөөд нийт зургаан удаагийн уулзалт зохион байгуулна. Үүнд Хятад, Орос, Япон, БНСУ оролцох юм.
Зүүн хойд Азийн цахилгаан эрчим хүчний системд цэвэр эрчим хүчний хэрэглээг нэмэх, үр ашгийг дээшлүүлэхэд эдгээр уулзалт ач холбогдолтой.
Мөн Монгол Улсын сэргээгдэх эрчим хүчний арвин их нөөцөд тулгуурласан бүс нутгийн цахилгаан эрчим хүчний нэгдсэн сүлжээний зураглалыг тодорхойлно.

0 Сэтгэгдэл