Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээг шинэчилж байна


Газрын тосны тухай хууль шинэчлэн батлагдсантай холбогдуулан Монгол Улсын Засгийн газраас “Газрын тосны хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа эрхлэх талаар төрийн захиргааны байгууллага болон гэрээлэгчийн хооронд байгуулах “Бүтээгдэхүүн хуваах гэрээний загвар”-ыг баталсан байдаг.

Ингээд Ашигт малтмал, газрын тосны газар  Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 130-р тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Газрын тосны тухай хууль шинэчлэн батлагдахаас өмнө байгуулагдсан Бүтээгдэхүүн хуваах гэрээнүүдийн үндсэн нөхцлийг өөрчлөхгүйгээр гэрээний загварт нийцүүлэн шинэчилж  байна.
Тухайлбал, газрын тосны хайгуулын Сулинхээр 23 талбайд “Шунхлай энержи” ХХК, Номгон-9 талбайд “Өмнөд Монголын газар нутгийн тос” ХХК, Дарьганга 24 талбайд “Монголиа Шин И Энержи” ХХК- тай бүтээгдэхүүн хуваах гэрээг тус  тус шинэчлэн байгууллаа.

Мөн газрын тосны хайгуулын Борзон-7 талбайд “Импайр газ Монголиа” ХХК-тай, Төхөм-10 урд талбайд “Монголын Алт” ХХК-тай, Сүхбаатар 27 талбайд “Вульф петролиум” ХХК-тай байгуулсан Бүтээгдэхүүн хуваах гэрээнүүдийг тус тус шинэчилсэн байна.

Бүтээгдэхүүн хуваах гэрээг шинэчлэхдээ Газрын тосны тухай хуулийн дагуу нэмэгдсэн хайгуулын хугацааг баталгаажуулжээ. Үүнээс гадна хайгуулын талбайн хэмжээг шинэчлэн тодорхойлох, захиргааны зардлын хувь хэмжээг шатлалтай болгосон аж.  Бас  хайгуулын тусгай зөвшөөрлийн төлбөрийг 2017 оноос эхлэн Газрын тосны тухай хуулийн 30.7 заалтын дагуу төлөх юм. хуулийн уг заалтад тусгай зөвшөөрлийн төлбөрийг оны эхний  30 хоногийн дотор төлнө хэмээн заасан байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан