Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Лалын улс” бүлэглэлийнхэн Мосулын түүхэн сүмийг дэлбэлжээ


Алан хядагч “Лалын улс” зэвсэгт бүлэглэлийн дайчид 2014 онд энэ бүлэглэлийн тэргүүн Абу Бакр аль-Багдадийн “халифат” улсаа байгуулна хэмээн зарлаж байсан иракийн Мосул хотод байдаг XII зууны эхээр баригдсан түүхт “Ан-Нури” мөргөлийн сүмийг дэлбэлсэн байна.
Иракийн командлалын нийтэд дэлгэсэн гэрэл зургаар бол түүхэн сүм, IX зууны үед барьсан “Горбатый” цамхаг бүрэн нурц сүйрчээ.
Иракиын армийн терроризмын эсрэг салаа тус хот руу дайрч “Ан-Нури” сүмд 50 метр ойртох үед алан хядагчид сүмийг минажүүлэн дэлбэлсэн байна. Мосул хотыг эзлэх ажиллагааг удирдаж байсан иракын генерал Абдель Амир Йаралла үүнийг “алан хядагчдын ээлжит түүхэн гэмт хэрэг” гэж нэрлэжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан