Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Орост аялдаг монголчуудын тоо 38 хувь өсчээ


2016 оны дүнгээр Орост аялж жуулчилдаг монголчуудын тоо өмнөх оноос 38 хувь өссөн бол хятад жуулчдын тоо 15 хувь өссөн гэж оросын “Ростуризм”-ын тэргүүн Олег Сафанов сэтгүүлчдэд мэдээлсэн байна.

“Өнгөрөгч оны дүнгээр Орост ирдэг хятад жуулчдын тоо 15, монголчуудын тоо 38 хувь өссөн. Харин хятадад жуулчилсан орос иргэдийн тоо 30, монгол руу зорчих орос иргэд 25 хувиар нэмэгдсэн байна” гэж Олег Сафонов Буриадын нийслэл Улан-Үдэд болж байгаа Орос, Монгол, Хятад гурван улсын аялал жуулчлалын байгууллагуудын зөвлөгөөн дээр хэлжээ.

Сафонов цааш нь хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд гурван улсын хамтын ажиллагаа чухал болохыг тэмдэглэсэн байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан