Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Монголчууд Орос, Хятадыг холбосон төмөр зам барьж эхэллээ

Эрдэнэт хотыг Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суман дахь нүүрсний Овоотын уурхайтай холбох төмөр зам барих ажил эхэллээ. Зургадугаар сарын 20-ны өдөр болсон энэ ажлын нээлтийн ёслолд Зам тээврийн сайд Д.Ганбат, ОХУ-ын Хувдалдааны танхимын тэргүүн Максим Васильев нар оролцсон байна.

Энэ шинэ төмөр зам нь  монголын зам тээврийн салбарт хийж байгаа томоохон ажил бөгөөд Ази Европын холбох эдийн засгийн том зам болох юм. Энэ зам жилдээ 20 сая тонн ачаа тээвэрлэж монголын эдийн засгийг сэргээхэд чухал нөлөө үзүүлнэ гэж Монголын Зам тээврийн сайд онцолж байна. Үүний зэрэгцээ  төмөр зам барьснаар  1000 гаруй хүн түр болон байнгын ажлын байртай болох юм. 
“Хятад, Монгол, Оросыг холбох энэ төмөр зам манай гурван улсын удс төр, эдийн засгийн хувьд чухал ач холбогдолтойгоос гадна олон улсынач холбогдолтой асуудлуудыг шийдвэрлэх эхлэл болж байна” гэж ОХУ-ын Худалдааны танхимын тэргүүн Максим Васильев хэлжээ.
Энэ зам зөвхөн нүүрс тээвэрлэх биш дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд чухал нөлөө үзүүлнэ.
Хоёр өртөө, найман зөрлөг бүхий 542 км энэ төмөр зам цаашдаа Тувагийн нийслэл Кызылын орчимд Оросын төмөр замын сүлжээнд нийлэх юм гэж regnum.ru сайт мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан