Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Францын шилдэг дөрвөн үүлдрээр Монгол хонины чанарыг сайжруулна

ХХААХҮЯ-наас Монгол малын чанарыг сайжруулах зорилгоор Франц улсаас махны болон нарийн ноосны чиглэлийн Суффолк, Беричон душер, Романов, Меринос гэсэн дэлхийн шилдэг үүлдрийн 657 толгой хонь авч иржээ.

Эдгээр өндөр ашиг шимт хонийг Монгол улсын Мал аж ахуйн үржлийн стратеги, бодлогод нийцүүлэн цаашид  үржүүлэгт ашиглах бөгөөд эхний ээлжинд "Тайшир-Өргөө” компанид цэврээр үржүүлэх юм. Эндээ гарсан төлийг мах, ноосны чиглэлийн эрчимжсэн аж ахуй эрхлэгчдийн захиалгын дагуу нийлүүлэх аж.
Дээрх үүлдрийн хонины үр ашгийн талаар танилцуулгыг хүргэж байна.

РОМАНОВ ҮҮЛДЭР: Төллөх бүрдээ хоёр ба түүнээс дээш төл гаргадаг тул богино хугацаанд махны чиглэлээр эргэлтэд оруулах боломжтой. Эрчимжсэн хонины аж ахуй эрхлэгчид ихэрлэдэг Романов эм хониндоо Суффольк хуц тавьдаг байна. Ингэснээр хавар гарсан хурга намар гэхэд 60 кг-д хүрдэг байна. Ингэхдээ бэлчээрээр дөрвөн сар идээшлүүлж, хоёр сар тэжээх шаардлагатай аж.

СУФФОЛК ҮҮЛДЭР: Суффолк үүлдрийн эр хонь 120-140 кг, эм хонь 70-90 кг татдаг. Зургаан сартай хурга нь гурван настай монгол хоньтой дүйцэхүйц амьдын жинтэй, ноосны гарц нь 4-5 кг юм байдаг.

МЕРИНОС ҮҮЛДЭР: Ноос болон махны чиглэлийн үүлдэр. Меринос эр хонины амьдын жин 130 кг, эм хониных нь 80 кг бөгөөд ноосны гарц нь 4.5-6.6 кг.

БЕРИЧОН ДУШЕР:
Уг үүлдрийн 100 эм хониноос ойролцоогоор 160-180 төл авдаг байна. Өөрөөр хэлбэл, Романов хонио арай гүйцэхгүй ч үржүүлгийн чиглэлд өндөр ашиг шимтэй. Мөн махны чиглэлд ашиг өндөртэйд тооцогддог бөгөөд эр хонины амьдын жин 100-140, эм хониных нь 60-70 кг татдаг байна. Хоногт ойролцоогоор 341 гр-аар жин нь нэмэгддэг, ноосны гарц нь 4.5 кг юм.

0 Сэтгэгдэл
Нийгмийн эмзэг, ядуу хүмүүсийн зовлон бэрхшээлийг дөвийлгөн өөрсдийгөө сайхан харагдуулахыг хичээж сайхан ярьж байгаа нь харамсалтай. Женко 12 жил УИХд суухдаа 1 ч хууль санаачлаагүй, компаниудаа л босгосон. Ганбаа 4 жил УИХд суухдаа гараасаа юу ч гаргаагүй, өөрийгөө л рекламджээ.
Хамгийн их уншсан