Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Колумбад голландын хоёр сэтгүүлчийг хулгайлжээ

Голландын “Пропавшие”  телевизийн ажилтан хоёр сэтгүүлчийг колумбад хулгайлжээ хэмээн Нидерландын телевиз радиогийн корпораци мягмар гарагт мэдээллээ.

Телевизийн мэдээнд өгүүлснээр бол 62 настай сурвалжлагч Дерке Болте, 58 настай оператор Еугенио Фоллендере  нарыг хулгайлсан хэргийн хариуцлагыг “Үндэсний чөлөөлөх арми” хөдөлгөөнийхөн  хүлээх ёстой гэж Колумбын зэвсэгт хүчин баталж байгаа юм байна. Үйл явдал Колумбын умард нутаг, Венесуэлтэй хил залгаа Эль-Тарра нутагт, босогчид, хар тамхи наймаалгачид, хууль бус бүлэглэлүүд бугшсан газарт болжээ.

Хоёр сэтгүүлчийг хулгайлсныг Колумбын Гадаад хэргийн яам батлаад тэднийг суллахын тулд “бололцоотой бүхнийг хийж байна” гэжээ.
 “Барьцааны хүмүүсийг суллахаар тус бүс нутаг руу колумбын армийн тусгай салаа илгээсэн” гэж нидерландын радио мэдээлж байна. Колумбын засгийн газар хоёр сэтгүүлчийг яаралтай суллахыг шаардаад байгаа гэнэ.

“Пропавшие” телевизийнхэн хулгайлагдсан сэтгүүлчдийнхээ ар гэрийнхэнт эй холбоо барьж байгаа юм байна. Нидерландын телевиз радиогийн компанийн мэдээлснээр тэр хоёр сэтгүүлч голландад өргүүлсэн хүний эхийг сурвалжлахаар хайж явсан гэжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан