Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Оюутны хөгжлийн зээл”-д магистр, докторт суралцагчид хамрагдана


Өнөөдөр болсон Засгийн газрын хуралдаанаар “Оюутны хөгжлийн зээлийн журам”-ыг шинэчлэн баталж бакалаврын орой, эчнээ, магистр, докторт суралцагчид хамрагдах боломжийг бүрдүүлжээ. Ингэхдээ хүү бууруулах болон богино хугацааны зээлийг дээрх бүх түвшний суралцагч авах эрхтэй бөгөөд урт хугацааны зээлийг зөвхөн бакалаврын түвшнийхэн авах аж.
Түүнчлэн 18 нас хүрээгүй оюутны батлан даагч нь үндсэн зээлдэгч байж болох өөрчлөлт оруулснаас гадна оршин суух харьяалал харгалзахгүйгээр зээл олгохоор болжээ. Мөн оюутан, суралцагч зээл авахын тулд долоон төрлийн бичиг, баримт бүрдүүлж, нотариатаар баталгаажуулж байсныг цуцалж цахим хэлбэрээр банк бүр шалгаж байх боломжийг бүрдүүлсэн байна. “Оюутны хөгжлийн зээл”-ийг өнгөрсөн жилийн арванхоёрдугаар сарын 25-наас олгож эхэлснээс хойш өнөөдрийг хүртэл 1002 оюутан 1,6 тэрбум орчим төгрөгийн зээл авчээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан