Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дубайд дөрвөн цагдаагийн нэг нь робот болно


Арабын нэгдсэн Эмират улсын Дубай хотын хууль сахиулах байгууллага тун удахгүй робот цагдаатай болох гэж байна. Дугуйн дээр явдаг, нэг метр 67 см өндөртэй эдгээр цагдаа томоохон худалдааны төв, жуулчдын хамгйин их зорчдог газруудад эргүүл хийх юм.
Робот цагдаа "Робокопа"-ыг испанийн PAL Robotics фирм боловсруулж гаргасан юм байна. Эхлээд худалдааны төв, ниэсх буудал, бусад байгууллагуудад жижүүрлэх үүрэгтэй хийснээ одоо цагдаагийн “ажилтан” болгожээ.

Энэ “цагдаа” 100 кг даахын зэрэгцээ 9 хэлээр ойлгоно. Гэхдээ цагдаа өөрөө баривчилж, сэжигтнийг мөрдөж чадахгүй. Харин иргэдэд цагдаагийн үзүүлэх үйлчилгээг ойртуулах юм гэж төслийн удирдагч Халид Насер Алразоки хэлж байна.

Өөрөөр хэлбэл цээжиндээ дэлгэцтэй энэ цагдаагаас иргэд тусламж  дуудах, торгууль төлөх, хууль зөрчиж байгаа тухай мэдээлэл өгөх зэрэг үйлчилгээ авч болно. Мөн энэ робот өөрийн хариуцсан орчныхоо дүрс бичлэгийг бүрэн хийнэ.
Хууль сахиулагчдын үзэж байгаагаар 2030 он  гэхэд Дубайн цагдаа нарын 25 хувь нь робот цагдаа болох юм байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан