Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Португалид ойн түймрийн улмаас 61 хүн амь алдаад байна


Португалийн Лейрия тойрогт гараад байгаа ойн түймрийн улмаас 61 хүн амь алдаж өөр 60 орчим хүн түлэгдэж бэртээд байна гэж Publico сонин ням гарагт мэдээллээ.
Нийслэл Лиссабоноос 190 км зайтай орших Педроган-Гранди суурингийн ойролцоо зургадугаар сарын 17-ны өдөр эхэлж гарсан түймрийг өнөө хүртэл унтрааж чадалгүй улам хүрээгээ тэлсээр байгаа нь энэ юм. Амь алдсан хүмүүсийн ихэнх нь машинтайгаа замд явж байсан хүмүүс гэж хэвлэл тэмдэглэсэн байна.

Хэт халуун, бас салхитай байгаа нь түймрийг унтраахад бэрхшээл үүсгэж улам дэврээж байгаа юм байна. Орон нутгийн цагдаагийнхны хэлж байгаагаар бол  түймэр ойд аянга бууны улмаас дэгдсэн гэнэ.

Гал түймэр эсэргүүцэгч 100 гаруй ажиллаж байгаа түймрийн бүсээс одоогоор гурван ч суурингийн ард иргэдийг нүүлгэн шилжүүлж, олон хүн амь үрэгдсэн учраас тус улсад гашуудал зарлаад байна.

Хөрш Испани түймэр унтраахад туслуулахаар хоёр онгоцоо Португали руу илгээжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан