Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өвөр Монголд зэвсэг үйлдвэрлэж, худалддаг 34 хүнийг баривчиллаа


Хятадын Өвөр Монголын өөртөө засах орны хууль сахиулагчид хууль бусаар зэвсэг үйлдвэрлэж, наймаалдаг 34 этгээдийг илрүүлэн баривчиллаа гэж  мэдээллийн “Синьхуа” агентлаг өнгөрсөн ням гарагт мэдээллээ.  Цагдаагийнхан Ордос хотоос ангийн 41 буу, 175 нэгж төрөл бүрийн буу, их хэмжээний сум олж хураан авсан байна.

Өнгөрсөн гуравдугаар сард  шуудангийн илгээмжээр зэвсэг, зэвсгийн эд анги бүхий зүйл илгээснийг Жан гэдэг хүн хүлээн авч байсныг илрүүлэн барьсан юм. Үүнээс үүдэн хэргийн мөрөөр орж үргэлжлүүлэн шалгасны эцэст Шаньси мужийн Юйлинь хотод зэвсэг угсрах цех байсныг олж илрүүлэн устгасан байна. Сэжигтэн Си болон түүний хүү хоёрыг баривчлан тэдний зэвсэг угсрахаар бэлтгээсн сэлбэг, эд ангиудыг хураасан байна.

Үүний зэрэгцээ зэвсэг худалдан авдаг, гэмт этгээдүүүдтэй шууд холбоотой энэ мужийн болон Өвөр Монголын  24 иргэнийг баричвилжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан