Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Олимпын аварга Н.Түвшинбаяр: Үе үеийн тамирчдаас уучлал гуй

Орон нутагт ажиллаж яваа, Олимпын аварга, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин  Найдангийн Түвшинбаяр Архангай аймгаас лайв хийж дараах мэдэгдэл хийлээ.

Тэрээр “Би өнөөдөр сэтгэл санаа бухимдалтай, тэсэхээ болиод та нарт хандаж байна. Монгол Улсынхаа нэр нүүрийг дэлхийд гаргаж, монголынхоо алтан соёмбот тугаа дэлхийд мандуулсныхаа төлөө монголын жудочид өнөөдөр гэмт хэрэгтэн, шоронгийн нэг рекетчин мэтээр дуудуулж байгаад санаа зовж байна. МАН-ын генсек Амарбаясгалан гэдэг хүн “ямар нэгэн жудочин очоод цохичихоос хамгаалсан” гэж хэлжээ. Энэ чинь юу гэсэн үг вэ,  монголын жүдо, тэр дундаа монголын спортыг доромжилж байна гэж би ойлгож байна.  Жүдочид хаашаа юм хүн амьтан зоддог хүмүүс юм уу. Монголынхоо нэр нүүрийг дэлхийд гаргаж байгаа тамирчдаа ингэж хэлэхээсээ санаа зовдоггүй юм болов уу гэж тэр хүнд хэлмээр байна. Ингээд монголын нийт тамирчдаас, үе үеийн тамирчдаас албан ёсоор уучлал гуй гэж тэр хүнээс шаардаж байна. Ер нь би нэг их цухалдаад байдаггүй. Энэ удаа бол тэсэхээ болиод ингэж хандаж байгаа юм шүү” гэлээ. 

0 Сэтгэгдэл
Тамирчдад захихад улс төр гэсэн бохир зүйлээс холуур яваачээ. Энэ заваан юманд нэг орооцолдсон хүн гарч чаддаггүй юм гэнэ билээ. Улс төрийг сонгосон хүмүүс тэрийгээ хийж байг. та нар энэнд хутгалдаад явснаас бэлтгэлдээ шамд
Хамгийн их уншсан