Лондонгийн олимпын нээлтийн ёслолын арга хэмжээнд 80 мянган үзэгч, 16,0 мянган тамирчин, 10,0 мянган оролцогч, 70 хонь, 10 тахиа, гурван үхэр, хоёр ямаа, мөн нохой, галуу оролцоно гэнэ. Мөн ёслолын үеэр лондонгийн байнгын цаг агаарыг гадны зочид тамирчдад үзүүлэхийн тулд хиймэл үүлнээс бороо оруулах юм байна. Цэнгэлдэхийн гол талбайд крикет тоглож, галуу нь усанд шумбах зэргээр төрөл бүрийн үзүүлбэр болно гэнэ. Найруулагч Денни Бойл нээлтийн ёслолын талаар нэг ч үг дуугарахгүй нууцалж зөвхөн “Олимп эхлэх хүртэл энэ талаар юу ч ярихгүй, хүмүүс яг нээлтийн үеэр л бүхнийг үзэж бишрээсэй гэж хүсч байна” гэсэн байна.
Олимпын нээлтийн ёслол зохион байгуулахад нийтдээ 27 сая фунт стерлинг зарцуулж байгаа юм байна.