Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Нийслэлийн 2025 оны төсвийн төслийг өргөн барилаа
Орон нутгийн эрүүл мэндийн төвүүдэд бүрэн тоноглогдсон түргэн тусламжийн машин хүлээлгэн өглөө
Биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа
УИХ дахь намын бүлгүүд Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ
Гаалийн байцаагч нарын ХОМ-тэй холбоотойгоор ГЕГ-аас 11 гаалийн байцаагчийг АТГ-т шалгуулахаар өгчээ
Тамирчид шалгаруулж авна
АН-ын бүлэг: Ерөнхийлөгчийн 2025 оны төсөвт тавьсан хоригийг бүхэлд нь хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ
“Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо
Маргааш авах математикийн шалгалтыг 32188 хүүхэд өгөх нь
Элсэлтийн ерөнхий шалгалт энэ сарын 14-нөөс Монгол хэл бичгийн шалгалтаар эхэлсэн. Өчигдөр англи хэл, хими, Монгол Улсын түүхийн шалгалт өгсөн шалгуулагчид маань өнөөдөр түр амсхийж байна. Харин маргааш их, дээд сургуульд элсэхээр шалгалт өгч буй хүүхдүүдийн маань хувьд хамгийн хүнд өдөр болох нь. Учир нь, хамгийн олон шалгуулагч математик, монгол хэлний шалгалтаа энэ өдөр өгөх юм.
Ямартай ч ням гарагт дуусах шалгалтын материалуудыг энэ сарын 19-нөөс эхлэн засч, дүн мэдээг нь ирэх сарын 1-ний 09:00 цагаас эхлэн www.eec.mn вэбсайтад байршуулж, шалгуулагчид танилцах боломжтой болох юм байна.
Харин ЭЕШ-ын батламж хуудсаа ирэх сарын 3-наас авах аж. Хөдөө орон нутгийн шалгуулагчид аймаг, дүүргийнхээ Боловсрол, соёл, урлагийн газрын ЭЕШ хариуцсан мэргэжилтнээс батламж хуудсаа авах бол нийслэлд ЭЕШ өгсөн энэ оны төгсөгчид сургуулийнхаа захиргаанаасаа авах юм байна. Өмнөх оны төгсөгчид Боловсролын үнэлгээний төвөөс батламж хуудсаа авах бөгөөд уг батламж хуудас нь шалгалт өгснөөс хойш 2.5 жилийн хугацаанд хүчинтэй байх аж.

0 Сэтгэгдэл