Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Барилгынхан Сүхбаатарын талбайд иргэдэд нээлттэй мэдээлэл өгнө

Монгол Улсын Засгийн газраас баталсан хуваарийн дагуу Барилга, хот байгуулалтын салбарын нээлттэй хаалганы өдөрлөг өнөөдөр маргааш  Сүхбаатарын талбайд болно.

Өдөрлөгийн үеэр  хот байгуулалт, газрын харилцаа, геодези зураг зүй, барилга, барилгын материалын үйлдвэрлэл, орон сууц, нийтийн аж ахуйн салбарынхан, дэвшилтэт техникээ дэлгэн үзүүлж, энэ талаарх шинэ техник  технологийн мэдээ мэдээлэл, зөвлөгөө өгөх юм байна.

Мөн ипотeкийн найман хувийн зээл, барилгын зураг төслөөс гадна барилгын зөвшөөрөл, хууль эрхзүйн мэдээлэл зөвлөгөө өгөх үйлчилгээ явагдана.
Өдөрлөг зөвхөн яам агентлагууд төдийгүй энэ  салбарын төрийн болон Төрийн бус мэргэжлийн байгууллагууд, аж ахуйн нэгжүүд оролцож үйл ажиллагаагаа сурталчлах юм.

Түүнчлэн өдөрлөгт Улаанбаатар хотод захиалга авч буй шинэ орон сууцны борлуулалтыг дэмжин ажиллагч Орон сууцны бирж, Барилгын нэг цэгийн үйлчилгээг үзүүлэгч "Барилгачин групп", барилгын салбарын мэдээ мэдээллийг түгээгч "Барилга.МН" сэтгүүл, www.barilga.mn сайт оролцож, иргэдэд үйлчилгээ үзүүлэх болно.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан