Өрхийн үйлдвэрлэл эрхлэгчдийн санал, хүсэлтийг сонслоо
Автотээврийн үндэсний төвийн салбарууд уртасгасан цагаар ажиллана
Нийтийн эзэмшлийн зам талбайд зөвшөөрөлгүй төлбөртэй зогсоолын үйл ажиллагаа явуулж байгаа ААН, иргэний газрыг албадан чөлөөлнө
Н.Учрал: Жилд нэг сая тонн ган боловсруулах цогцолборын ажлыг эхлүүлнэ
Гуравдугаар сарын эхний 7 хоногт “Музейн нээлттэй өдрүүд” болно
"Шинэ Хархорум" хотын бүтээн байгуулалтын үндэсний хороо хуралдлаа
Монгол, Япон хоорондын тээвэр, логистикийн боломжийг эрчимжүүлэхэд анхаарна
Гавьяат жүжигчин Ж.Оюундарь Ардын жүжигчин цолоор шагнагдана
Сэлбэ голд 1.3 сая шоо метр эзлэхүүнтэй усан сан барина
Гурав хүртэлх насны хүүхдээ асарч байгаа эхийн сайн дурын даатгалын шимтгэл төлөлт ямар байх вэ
2030 он гэхэд газрын доройтлыг бүрмөсөн арилгана
Нийслэл Улаанбаатар хотод “Цөлжилттэй тэмцэх ба тогтвортой байдлыг эрэлхийлэх нь” сэдэвт симпозиум болж байна. Монгол Улсын Засгийн Газрын 2005 оны 3 сарын 9-ны 44-р тогтоолоор “Ногоон Хэрэм Үндэсний хөтөлбөр”-ийг 2005-2035 онд хэрэгжүүлэхээр баталсан байдаг. Манай улсын энэхүү санаачлагыг БНСУ-ын Ойн Хороо дэмжиж хоёр улсын Засгийн газрын хэмжээний хамтын ажиллагааны гэрээний үндсэн хэсэг болжээ. Ийнхүү “Ногоон Хэрэм” төсөл 2007 оноос хойш гандуу бүс нутгийн нийт 3050 га-д ойжуулалт хийгээд байна.
Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар байгалийн аясаар сэргэн ургаж байгаа болон ойжуулсан талбай 230.5 мянган га болсон тооцоо бий.
Цаашид ойжуулсан талбайг нэмэгдүүлэх, ялангуяа хуурай гандуу бүс нутагт ой бий болгох замаар ган хуурайшил, газрын доройтлыг бууруулах талаар уг симпозиумаар ярилцаж буй юм. Мөн ойжуулаад зогсохгүй тэрхүү талбайгаасаа тогтвортой орлого олох нөхцөл бүрдүүлэхийг чухалчилж байна. Иймд орон нутгийн иргэдэд орлогын эх үүсвэрээ нэмэгдүүлэхэд шинжлэх ухаан, технологийн ямар шийдлүүд байгааг таниулж байгаа юм. Ингээд 2030 он гэхэд газрын доройтлыг бүрмөсөн арилгах бодлогын асуудлыг хөндөж байна.

0 Сэтгэгдэл