Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

СТБЗ Төв банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэв

Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн /СТБЗ/ ээлжит хуралдаан болов. Уг хуралдаанаар Эдийн засгийг сэргээх хөтөлбөрт тусгагдсан банк санхүүгийн салбарын зорилт арга хэмжээний хэрэгжилтийн тухай хэлэлцжээ. Мөн дээрх хөтөлбөрийн хүрээнд Төв банкны тухай хуулийн нэмэлт өөрчлөлт оруулах учиртай. Иймд энэ хуулийн  272 дахь хэсэгт нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийн талаар хэлэлцсэн байна. Эдгээрээс гадна Валютын зохицуулалтын тухай хуулийн төсөл, санхүүгийн зах зээлийг 2025 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөрийн төсөл ч багтжээ. Тэгээд эдгээр асуудлын талаар гарсан шийдвэрийн дагуу холбогдох газруудад хариуцсан чиглэлээр нь тодорхой үүрэг даалгавар өгсөн байна.

Дашрамд дурдахад Төв банкны тухай хуулийн өөрчлөлт орох 272 дахь хэсгийг 2010 оны нэгдүгээр сарын 28-ны өдрийн хуулиар нэмсэн аж.
Үүнд:
Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл

1.Монгол Улсын санхүүгийн тогтолцоо, түүний тогтвортой байдлыг хангах чиг үүрэг бүхий Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл /цаашид “Зөвлөл” гэх/ ажиллана.

2.Зөвлөл нь Монголбанкны Ерөнхийлөгч, Санхүүгийн зохицуулах хорооны дарга, санхүүгийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнээс бүрдэнэ.

3.Зөвлөл нь санхүүгийн асуудлаар зөвлөмж, дүгнэлт гаргаж Улсын Их Хуралд хүргүүлж болох бөгөөд шаардлагатай гэж үзвэл гаргасан шийдвэр, зөвлөмж болон дүгнэлтээ нийтэд мэдээлнэ.

4.Зөвлөл нь банкны төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүдийг нэр дэвшүүлэх, томилох, чөлөөлөх журмыг батална.

5.Зөвлөлийн дүрмийг гишүүд хамтран батална.

 6.Зөвлөл нь ажлын албатай байна гэж заажээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан