Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Нийслэлийн 2025 оны төсвийн төслийг өргөн барилаа
Орон нутгийн эрүүл мэндийн төвүүдэд бүрэн тоноглогдсон түргэн тусламжийн машин хүлээлгэн өглөө
Биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа
УИХ дахь намын бүлгүүд Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ
Гаалийн байцаагч нарын ХОМ-тэй холбоотойгоор ГЕГ-аас 11 гаалийн байцаагчийг АТГ-т шалгуулахаар өгчээ
Тамирчид шалгаруулж авна
АН-ын бүлэг: Ерөнхийлөгчийн 2025 оны төсөвт тавьсан хоригийг бүхэлд нь хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ
“Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо
“Бүх цэргийн наадам” бямба гарагт болно
Монголын үндэсний бөхийн холбоо, Зэвсэгт хүчний жанжин штабтай хамтран зохион байгуулдаг цол чимэг олгох “Бүх цэргийн наадам” энэ бямба гарагт Бөхийн өргөөнд болно. Энэ жилийн анхны цолтнууд төрөх наадамд 256 бөх барилдахаар болсон байна.
Анх 1960-аад оны эхэн үеэс цэргийн цолыг албан ёсоор олгож эхэлсэн байдаг. 1961 оны Монголын бүх ард түмний спартакиадын өмнөхөн болсон цэргийн спартакиадад түрүүлсэн Түзэлдагвын Зундуйд цэргийн арслан, үзүүрлэсэн Балдангийн Санжаад “цэргийн заан” цол анх олгосон түүхтэй.
Харин "Бүх цэргийн наадам"-ыг жилд нэг удаа хийж байхаар Үндэсний бөхийн барилдааны дүрэмд 1992 онд зааж өгчээ. Энэ цагаас хойш 2016 он хүртэл 25 удаа болсон уг барилдаанд түрүүлсэн бөхчүүдээс өнгөрсөн жилийн түрүү бөх Д.Цэрэнтогтохоос бусад нь төрийн их наадамд тав буюу түүнээс дээш давжээ.
Мөн үзүүрлэсэн бөхчүүдийн 80 хувь нь цол чимгээ ахиулсан байна. Өнгөрсөн жилийн хувьд 256 бөх барилдсанаас Д.Цэрэнтогтох түрүүлж, М.Бадарч үзүүрлэж, их шөвөгт Ш.Мөнгөнбаатар Б.Бат-Өлзий нар шалгарч байсан юм. Харин энэ жилийн наадмаар хэн түрүүлж, үзүүрлэн, шөвгөрөх вэ гэдэг таамаг бөх сонирхогчдын дунд ид өрнөж байна.

0 Сэтгэгдэл