Олимпын бамбар Их британийн нийслэл Лондонд хэдийнээ ирж хатан хааны тэнгисийн явган цэргийн десантчин нисдэг тэрэгнээс росон татлагаар бууж Лондон хотын цамхагт хүргэсэн байна. Грекийн олмп уулнаа асаасан бамбар 12,5 мянган км зам туулж олимпын нийслэлд иржээ. Одоо олимпыг нийслэлээр долоо хоног аялаад олимдын наадмын нээлт болох цэнгэлдэх хүрээлэнд шууд очих юм. Энэ хугацаанд олимдын бамбар Лондонгийн 33 дүүргээр аялахдаа их британийн имиж болсон хоёр давхар автобус, метро хөлөглөнө. Олимдиад зохион байгуулах хорооныхон олимпын бамбарын хамгаалалтыг чангатгахаар шийдвэрлэжээ_. Энэ нь бамбарыг Кент гүнлэгт аялж явах үед нь 17 настай залуу тамирчны гараас бамбарыг булааж авахаар оролдсон тохиолдлоос болжээ.