Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Нийслэлийн 2025 оны төсвийн төслийг өргөн барилаа
Орон нутгийн эрүүл мэндийн төвүүдэд бүрэн тоноглогдсон түргэн тусламжийн машин хүлээлгэн өглөө
Биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа
УИХ дахь намын бүлгүүд Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ
Гаалийн байцаагч нарын ХОМ-тэй холбоотойгоор ГЕГ-аас 11 гаалийн байцаагчийг АТГ-т шалгуулахаар өгчээ
Тамирчид шалгаруулж авна
АН-ын бүлэг: Ерөнхийлөгчийн 2025 оны төсөвт тавьсан хоригийг бүхэлд нь хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ
“Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо
Москвад сөрөг хүчний цуглаанд оролцогсдыг хоморголон баривчилж байна
ОХУ-ын нийслэл Москва хотод Алексей Навальный тэргүүтэй сөрөг хүчнийхний зохион байгуулж байгаа авлигын эсрэг жагсаал цуглаанд оролцогсдыг хууль хүчнийхэн баривчилж эхэллээ.
Өчигдөр орой 17,00 цагийн байдлаар гэхэд л Москвад 400 гаруй хүнийг баривчлан саатууллаа хэмээн ОВД-Инфо хэвлэл мэдээлжээ. Харин гуравдугаар сарын 26-нд болсон жагсаалын үеэр 700 гаруй хүнийг саатуулж байсан юм.
Тверийн гудамжинд 14,00 цагаас эхэлсэн цуглаанд оролцогсод авлигын эсрэг уриа лоозон, зурагт хуудас барьж, уриа хашгирч байсан бол цагдаа, тусгайгийн ОМОН-ынхон тэдний эсрэг талд эгнэн жагссан байжээ.
“Дождь” хэвлэлийн мэдээлснээр бол Тверийн гудамжинд хэн нэгэн хий цацсанаас цуглаанд оролцогсдын нүд улайсан байсан гэнэ. Үүнтэй зэрэгцээд цагдаагийнхан хар масктай хүмүүс хийн баллон барьсан явсан гэж мэдэгджээ.
Пушкины талбайд болсон цуглааны үеэр жагсагчдын эсрэг чинжүүний хий ашигласан гэж “Открытой России” сайт бичсэн байна. Ингэж хий цацсан хүнийг тодруулахаар цагдаагийнхан ажиллаж байгаа гэнэ.
Тверийн гудамжинд болсон цуглааны үеэр Рос гвардийн нэг ажилтан гэмтсэн гэж цагдаагийнхан мэдээлж байна.
Нүдээр үзсэн хүмүүс цагдаа, тусгайгийн ажилтнууд цуглаанд оролцогсдыг хөл толгойгүй бороохойдож, машин руу чулуудаж байсан гэж хэвлэлийнхэнд ярьжээ. Харин хүмүүс тэдний өөдөөс “гутамшиг” хэмээн хашгиран, шүгэлдэж байсан гэнэ.
Москвагийн авлигын эсрэг, аюулгүй байдлын удирдах газрын тэргүүн Владимир Черников “Алексей Навальный тэргүүтэй сөрөг хүчнийхэн нийслэлийн төвд цугларч уриа лоозон хашгиран илэрхий өдөөн хатгалга үйлдсэн. Москвагийн төвд болсон ийм хууль бус үйлдлийг таслан зогсоохын тулд цагдаагийн ажилтнууд хуулийн хүрээнд ажилласан” гэснийг topnews.ru мэдээллээ.

0 Сэтгэгдэл