Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Зуныг гар утасгүй өнгөрөөх сурагчдад 100 доллар өгнө

Америкийн нийслэл Вашингтоны нэгэн хувийн сургуулийн захирал Диана Смит  зуны амралтынхаа хугацаанд гар утаснаас татгалзсан сурагчиддаа 100 доллар өгөхөөр амлалаа гэж The Washington Post сонин мэдэллээ.

Смит эхлээд сурагчдаа мягмар гараг бүрийг гар утас, ямар нэг цахилгаан төхөөрөмжгүй өнгөрөөх санал тавьж байсан юм байна. Захирал эмэгтэй “Хүүхдийн сонирхлыг далимдуулан тэднийг худалдан авах ёсгүй. Гэхдээ энэ удаа би өөрийн дүрэм, зарчмаа зөрчихөөс аргагүй боллоо. Энэ маань хүүхдүүдэд тус болно гэж найдаж  байна” гэж ярьжээ.

Энэ сургуулийг удирдаж эхэлсэн 2008 оноос хойш хүүхдүүд орой болтол интернетэд сууж, шөнө дунд ч гэсэн бие биерүүгээ мессэж бичин нөхцөл байдал улам дордож байгаа гэж Диана ярьсан байна. Ийм ч болохоор захирлын энэ санаачилгыг эцэг эхчүүд ч дэмжжээ.

Гар утас, интернетээс хөндий байсан сурагчдад захирал өөрийн халааснаасаа мөнгө төлөхөд ч бэлэн байгаа гэдгээ ярьж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан