Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Эрчимч хүчний нээлттэй хаалганы өдөр болж байна


Өнөөдөр нийслэлийн төв Сүхбаатарын талбайд “Эрчим хүчний салбарын нээлттэй хаалганы өдөрлөг болно.

Өдөрлөгт эрчим хүчний салбарын 30 орчим үйлдвэр, компани оролцох юм байна. Энэ салбарт хэрэгжиж буй төслүүд, цахилгаан халаагуур тоног төхөөрөмжийг танилцуулж, эрчим хүчний үнэ тариф, эрчим хүчний тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниудын үйл ажиллагаа, цахилгаан, дулааны техникийн нөхцөл, Эрчим хүчний барилга угсралтын тусгай зөвшөөрөл, Эрчим хүчний салбарт мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, давтан сургах, мэргэшүүлэх талаар  цогц мэдээлэл өгч төрөл бүрийн  үйлчилгээ үзүүлэх юм байна.

Өдөрлөгийн ажиллагааг 10,00 цагт нээж Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд П.Ганхүү үг хэлэх юм байна.

Өдөрлөгт ирснээр иргэд цахилгаан, дулааны хангамжтай холбоотой санал, хүсэлтээ гаргаж, өөрт хэрэгцээтэй мэдээллээ авах боломжтой

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан