Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Пуэрто-Рикагийн иргэд АНУ-д муж болон нэгдэхээр саналаа өгчээ


Төв америкийн Пуэрто-Рико улсад өнгөрсөн ням гарагт болсон бүх нийтийн санал асуулгаар иргэдийн дийлэнх нь АНУ-ын нэгэн муж болон нэгдэхийн төлөө саналаа өглөө гэж нутгийн сонгуулийн төв байгууллага мэдээллээ. 

Гэхдээ АНУ-ын Бүгд найрамдахчуудаас бүрдсэн Конгресс үүнийг нэг их сонирхохгүй байгаагаас энэ хүсэлтийг нь хүлээн авахгүй байж мэдэх юм. Нөгөө талаар энэ санал асуулгад тус улсын нийт сонгогчдын дөнгөж 23 хувь нь оролцсон юм байна.

Юутай ч Пуэрто-Рикогийн засгийн газар АНУ-ын Конгресст хандаж бүх нийтийн санал асуулгын дүнгээ өргөн барьж тус улсын 51 дэх муж болох саналаа өргөн барих юм.

Эдийн засгийн бэрхшээлийн улмаас ард иргэд ийнхүү АНУ-ын муж болоыг хүсч байна гэж Пуэрто-Рикогийн амбан захирагч Рикардо Росселло мэдэгдсэн байна.
Пуэрто-Рико нь 9104 хавтгай дөрвөлжин км газар нутагтай 4,0 орчим сая хүнтэй
Вашингтоны хяналтад байдаг ч өөрийн удирдлагатай арлын газар нутаг юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан