Эцэг эх нь эрхлүүлж нялуурдаггүй, хатуу шаардлага тавьж өсгөвөл хүүхэд сайн хүмүүждэг. Сайн хүмүүжил гэдэгт ааш зан, боловсрол гэх зэрэг хүчин зүйлсийг багтаажээ. Хүүхдээсээ юу ч шаарддаггүй эцэг эхчүүд түүнийг өөртөө итгэлгүй, өөрийгөө голдог хүн болгож өсгөдөг байна. Хүүхдээ оюуны өндөр чадавхитай хүн болгоё гэвэл хөхөөрөө хооллож, ном уншуулж, түүнтэй байнга ярилцаж байх хэрэгтэй. Түүнчлэн хүүхдийн хүмүүжилд эхийнх нь боловсролын түвшин ба хүмүүжил, нийгмийн байдал, найз нөхөд нөлөөлдөг ажээ. Эцэг эх нь амиа бодох, эсвэл хүүхдийнхээ төлөө өөрийгөө золиослох хоёрын аль аль нь хүүхдийн хүмүүжилд сөрөг нөлөөтэй. Асуулгад оролцсон эцэг эхчүүдийн 30 хувь нь өөрөө хохирч байсан ч хамаагүй хүүхэддээ бүхнээ зориулдаг гэж хариулжээ.