Энэтхэгийн төдийгүй дэлхийн од хэмээн хүлээн зөвшөөрөгдсөн жүжигчин Радэеш Кханна 69 насандаа Мумбай дахь өөрийн гэртээ нас баржээ.
Түүнийг бид “Танцор диско” киноны Жеммид ухаарал хайрладаг гитар барьсан ахынх нь дүрээр тун сайн мэднэ. Тэрээр 160 кинонд тоглосны 130-д гол дүрийг нь бүтээсэн байдаг. 1960-аад онд тэрээр од болон гялалзан гарч ирсэн юм. 1969 онд түүний тоглосон "Aradhana" буюу “Шударга” кино дэлгэцэнд гарснаар жинхэнэ од гэдгийг нь баталсан гэдэг. Тэр Болливудын төдийгүй дэлхийн олон кино наадмаас шагнал хүртсэн юм. Түүний шүтэн бишрэгчид цусаараа захидал бичсэн ч түүх бий. Сүүлийн жилүүдэд тэрээр кино урлагаас хөндийрч, 1992 онд парламентын гишүүнээр сонгогдон 1996 он хүртэл ажилласан юм. Түүний үхлийн шалтгааны өнөөдрийг хүртэл олоогүй байгаа юм. Эхнэр нь жүжигчин Дипл Капади болон хоёр охинтойгоо амьдарч байсан гэнэ.