Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

NASA Ангараг руу нисгэхээр 12 нисэгч сонгож авчээ


Сарны нөгөө тал руу, магадгүй Ангараг гариг руу хамгийни анх нисэх таван эмэгтэй, долоон эрэгтэй нийт 12 хүнийг америкийн сансар судлалын NASA агентлаг сонгож авлаа гэж Хьюстон дахв Жонсоны нэрэмжит Сансрын төвд болсон ёслолын үеэр НАСА агентлагийн тэргүүний үүрэг гүйцэтгэгч  Роберт Лайфут мэдэгджээ.

“Та нар бол Америкийн шилдгүүдийн шилдгийг төлөөлж байна. Та бүхнийг сансарт нисэх бэлтгэлийг хангахад NASA агентлагийн бүхий л баг туслахад бэлэн байна” гэж Лайфут мэдэгдсэн байна.

Сансрын нисэгчдийг шилж авах комисст 2017 онд нийт 18 мянга 353 хүн өргөдөл ирүүлсэн нь урьд хожид энэ мэргэжлийг ийм олон хүн сонирхож байгаагүй баримт. Үүний өмнө 1978 онд л сансрын нисэгч болохоор найман мянган хүн өргөдлөө өгч байсан юм байна.

Шалгаруулахад юуны өмнө АНУ-ын иргэн байх, инженер, биологи, анагаах ухаан, компьютер, математикийн баклаврын боловсролтой, мянгаас доошгүй цаг ниссэн  цэргийн нисгэгч байж болно гэсэн шаардлага тавьсан юм.

Шалгарсан хүмүүс анхны нислэг хүртэл 2-3 зуны бэлтгэл сургуулилт, үүн дотор орос хэлний курс сургууль хийж,  эхлээд  Олон улсын сансрын станцад очих, дараа нь Сар, тэгээд Ангараг руу нисэх бэлтгэл хийх юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан