Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Умард Солонгос Японыг АНУ-аас өмнө үнс нурам болгоно гэнэ


“Гэнэтийн нөхцөл байдал тохиолдох юм бол” бид Японыг АНУ-аас өмнө үнс нурам болгож мэднэ гэж  БНАСАУ-ын Энхийг хамгаалах хорооны дарга  мэдэгдсэнийг ЦТАК агентлаг дамжууллаа.

“Хэрэв Япон үнэхээр аюулгүй байдалдаа сэтгэл зовнидог юм бол  өөрийнхөө нутаг дэвсгэрээс америкийн цэргийн баазуудыг гаргах ёстой. Ингэхгүйгээр шинэ нөхцөл байдал үүсэх юм бол японы газар нутаг АНУ-аас ч урьтаад үнс нурам болж магадгүй гэж мэдэгдэлд дурджээ.

Умардын түшмэл бас “БАНАСУ бол хайр найргүй цөмийн гүрэн хэмээн нэрлэж “нөхцөл байдаг улам өөгшүүлэхгүй байх”-ыг уриалжээ.
БНАСАУ ийнхүү Японы АНУ-тай нягт холбоо харилцаатай байх тухай мэгэдсэнд хариу өгсөн байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан